Азийн Сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх (ОНТИОН) төслийг хэрэгжүүлж байна. ОНТИОН төсөл нь Монгол Улсын Засгийн Газар төвлөрлийг сааруулах, ардчиллыг дэмжих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Засаглалыг Дэмжих, Төвлөрлийг Сааруулах Хөтөлбөрийн (ЗДТСХ) бүрэлдэхүүн хэсэг юм.
Суурь судалгааны зорилго. Орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог дэмжих (цаашид FOCE) төслийн суурь судалгааны зорилго нь орон нутгийн засаглалын талаархи иргэдийн мэдлэг, ойлголт, сэтгэл ханамжийг үнэлж, уг төслийн үр нөлөөг хэмжихэд шаардлагатай суурь мэдээлллийг цуглуулж, төслийн үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай мэдээллээр хангахад оршино.
Зорилт
- Төсөл хэрэгжиж буй газрын иргэдийн орон нутгийн засаглалын талаарх мэдлэгийг түвшинг тогтоох;
- Орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэм болон ТББ-уудад хандсан, хамтарч ажилласан, мэдээлэл авсан байдлыг үнэлэх замаар иргэдийн оролцоог тодорхойлох
- Орон нутгийн засаг захиргааны шийдвэр гаргалт, нийгмийн байдлын талаархи иргэдийн сэтгэл ханамжийг үнэлэх
- Уг хөтөлбөрийн хүрээнд ашиглах хяналт үнэлгээний тогтолцоог бий болгох.
- Судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 554 оролцогчийг зорилтот бүлгээр сонгосон бол, 179 оролцогчийг хяналтын бүлгээр сонгон анкетийн аргаар мэдээлэл цуглуулсан. Мөн нийт 43 орон нутгийн албан захиргаа болон ТББ-ын удирдлагуудтай хагас бүтэцчилэгдсэн ярилцлага хийв.хугацаанд захиалагчид хүргүүлэх
Төслийн хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэсэн:
- Захиалагч талтай хамтран судалгааны арга зүй, түүврийн хэмжээ, түүврийн бүтцийг нарийн боловсруулсан.
- Судалгааны мэдээллийг анкет, хасаг бүтэцчилэгдсэн ярилцлага гэсэн үндсэн 2 аргаар цуглуулсан. Энэ хүрээнд 4 төрлийн судалгааны хэрэглэдэхүүн боловсруулсан.
- Судалгааны хэрэглэгдэхүүнийг захиалагч талаар батлуулсаны дараа судлаачдад сургалт зохион байгуулан, асуулгыг бүрэн эзэмшүүлсэн.
- Туршилтын судалгааг нийт 1 дүүргийн 20 өрхийн дунд явуулж судалгааны арга зүй, зохион байгуулалт зэргийг туршиж цаашид анхаарах асуудлуудыг тодруулж баталгаажуулсан.
- Асуулгын аргаар 2 дүүрэг, 6 аймгийн 6 сумын 725 оролцогчийг хамруулсан. Мөн тухайн судалгааны цэгүүд дээр 43 хагас бүтэцчилэгдсэн ярилцлага судалгааг зохион байгуулсан.
- Судалгааны мэдээлэл бүрэн цугларч дууссаны дараа бөглөгдсөн асуулгуудыг хүлээн авч, шалгаж, алдаатай эсвэл буруу хийгдсэн асуулгуудыг дахин оролцогчидтой холбогдож асуулгыг бүрэн бөглүүлсэн.
- Тухайн асуулгыг нэг бүрчлэн Excel программд шивж оруулсан. Оруулсан мэдээллийг мөр, багана тус бүрээр нарийвчлан шалгасан. Фокус бүлгийн ярилцлагын мэдээллийг word программд шивэж оруулсан. Оруулсан мэдээллийг бичлэгтэй дахин тулгаж сонссон. Эцэслэгдсэн мэдээллийн баазыг захиалагч талд хүргүүлсэн.
- Excel программд шивэж оруулсан мэдээллийг SSPS 17,5 программд оруулан боловсруулсан. Харин фокус бүлгийн ярилцлагын мэдээллийг QDA Miner программаар боловсруулж, шинжилгээ хийсэн.
- Судалгааны мэдээллийг боловсруулан бүрэн хэмжээний англи, монгол судалгааны тайлан боловсруулсан
Төгсгөлийн шатны судалгаа
Төгсгөлийн үнэлгээний (судалгаа) үндсэн зорилго нь “Орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн үр дүнг хэмжих явдал юи. Үүнтэй уялдан дараах зорилтууд нь судалгааны нэг хэсэг болон дэмшигдсэн болно:
- ОНТИОН хөтөлбөрийн үйл ажиллагааны үр нөлөө, үр дүнг үнэлэх хэрэгжилтийн дараах үнэлгээний мэдээллээр хангах;
- Орон нутгийн засаглал, түүний шийдвэр гаргах явц, үйлчилгээний талаарх иргэдийн мэдлэг болон иргэдийн сэтгэл ханамжийн түвшин дэхь өөрчлөлтийг тогтоох;
- Орон нутгийн засаглал, ТББ-уудтай хамааралтай иргэдийн туршлага, хандлага болон сонголтуудад дүн шинжилгээ хийх замаар иргэдийн оролцооны түвшинг тодорхойлох;
- Хөтөлбөртэй холбоотой амжилттай туршлагыг илрүүлэх.
Төслийн эхэнд 2012/2013 он шилжих өвөл хийгдсэн суурь судалгаа иргэдийн хандлага, ойлголт мэдлэгийн түвшин болон орон нутгийн захиргааны шийдвэр гаргах үйл явц ба төрийн бодлого болон хөтөлбөрүүдийн талаар олон нийтийн санал бодолд нөлөөлөх оролцооны түвшин зэрэг үзүүлэлтүүдийг хэмжсэн. Суурь судалгааны үр дүнг иргэдийн ойлголт мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх кампанит ажлыг зохион байгуулахад ашиглахын зэрэгцээ төсөлд хамрагдсан орон нутгийн захиргаануудад өөрсдийн сул болон давуу талуудыг баримтжуулах зорилгоор өгсөн. ОНТИОН төсөл сүүлийн шатандаа орж байгаа учраас энэ тайлан 2014/2015 он шилжих өвөл хийгдсэн төгсгөлийн судалгааны үр дүнг танилцуулагдсан. Судалгааны өгөгдөл болон бусад мэдээллийг суурь судалгааны жишиг 6 сум болон 2 хяналтын талбараас мөн ижил судалгааны хэрэгсэл ашиглан цуглуулсан бөгөд хандлага, ойлголт мэдлэг болон зан байдлын өөрчлөлтийг хэмжих зорилготой байв.
Судалгаа нь Азийн сангийн “FOCE” төсөл хэрэгжих Улаанбаатар хотын 1 хороо, 5 сумын 554 иргэнийг хамруулсан ба хяналтын бүлгээр Улаанбаатар хотын 1 хороо, 1 сумын 171 респондентуудыг хамруулсан. Судалгааны үндсэн мэдээллийг 2014 оны 11-р сарын 1-ээс 11-р сарын 26-ны хооронд цуглуулсан.
Хяналт шинжилгээ үнэлгээ ";}s:10:"short_desc";s:527:"Төслийн эхэнд 2012/2013 он шилжих өвөл хийгдсэн суурь судалгаа иргэдийн хандлага, ойлголт мэдлэгийн түвшин болон орон нутгийн захиргааны шийдвэр гаргах үйл явц ба төрийн бодлого болон хөтөлбөрүүдийн талаар олон нийтийн санал бодолд нөлөөлөх оролцооны түвшин зэрэг үзүүлэлтүүдийг хэмжсэн.