Байгаль Орчныг Хамгаалахад Талуудын Оролцоог Нэмэгдүүлэх нь I , II. III-шатны судалгаа

Уг төслийн судалгаа  3 үе шаттайгаар хийгдсэн эхний шат ойлголт мэдлэг тогтоох судалгаа нь дараах үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг хэмжих суурь мэдээллийг цуглуулах зорилготой байсан:

  • Орон нутгийн хөгжилд бичил уурхай эрхлэгчид хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй оролцогч талуудын хувь хэмжээ (Зорилгын үзүүлэлт I)
  • Бичил уурхайн нөлөөлөлд өртсөн нутгийн ард иргэд, орон нутгийн засаг захиргаа болон томоохон уул уурхайн компаниудын төлөөлөгчдийн сөрөг хандлагын өөрчлөлт (Үр дүн 3.4, үзүүлэлт 3)

Суурь судалгааны мэдээллийг олон янзын оролцогч талуудаас цуглуулсан бөгөөд үүнд олон нийт, орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагууд, бичил уурхайчид багтсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтаар 16 сумдаас нийт 20 фокус бүлгийн ярилцлага, 65 хагас бүтэцчилсэн ярилцлага, 974 асуумж, 16 талбарын ажиглалтын хуудас, 6 кейс судалгааг цуглуулсан.

2014 оны суурь судалгааны үр дүн их хэмжээний тоо баримт, статистик болон мэдээлэл агуулах хэдий ч одоогийн байдлаар хянан шалгах тогтолцооны эхлэл л тавигдаж байгаа юм.

БОХТОН II төсөл төслийн хүрээнд  эрх эдлэгч болон үүрэг хүлээгч хоорондын оролцооны тухай төсөл юм. БОХТОН II төслийн хүрээнд УУЯ, АМГ, МХЕГ болон БОНХЯ, аймгийн (сумдын) засаг захиргаа бол үүрэг хүлээгчид юм. Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд мөн үүрэг хүлээгч бөгөөд байгаль орчинд ээлтэй тогтвортой үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээж буй юм. БОХТОН II төсөл нь үүрэг хүлээгчийн чадавхийг нэмэгдүүлж, хүлээсэн үүргээ биелүүлэх чадварыг өсгөхөд анхаардаг. Бичил уурхайчид бол хөдөлмөр эрхлэх, ажлаа чөлөөтэй сонгох, шударга таатай ажлын байрны нөхцөлөөр хангагдах, ажилгүйдлээс хамгаалагдах буюу зохистой ажлын байраар хангагдах гэх мэт эрх эдлэгчид юм. Орон нутгийн ард иргэд ч мөн байгаль орчны доройтлын улмаас эрх нь зөрчигдөөд буй эрх эдлэгчид юм. БОХТОН II төсөл бичил уурхайчдын эрхийг дээшлүүлэх болон бичил уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж буй орон нутгийн ард иргэдийн эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Төгсгөлийн шатны судалгааны гол зорилго нь:

  • Бичил уурхай нь орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулна хэмээн итгэж буйгаа илэрхийлсэн оролцогч талуудын хувь хэмжээнд гарсан өөрчлөлтийг судлан тогтоох (Үндсэн зорилго 1), болон
  • Нөлөөнд өртсөн иргэд, нутгийн захиргаа болон томоохон уул уурхайн компаниудын төлөөллийн бичил уурхайн талаарх үзэл бодолд гарсан өөрчлөлт (Үр дүн 3.4 Үзүүлэлт 3)

Судалгаагаар гарсан үр дүнг 2014 оны суурь судалгааны үр дүнтэй харьцуулах боломжийг хангахын тулд Захиалагч байгууллагын зүгээс 2016 оны судалгааны загварт зориулан доорх зүйлсийг зөвлөн, анхааруулсан:

  • Ижил арга зүй, асуумжийг (2014) шаардлагатай бол бага зэрэг өөрчлөлттэйгээр ашиглах (БОХТОН II төслийн багтай хийсэн хэлэлцүүлэгт үндэслэн).
  • 2014 оны суурь судалгааны үр дүн, уулзалтууд, зорилтот бүлгийн ярилцлага болон бусад аргачлалд дүн шинжилгээ хийх.
  • 2016 оны судалгаанд хамруулах зохистой тооны сумдыг тодорхойлох- төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан талбайн тоо нь 2014 онд 50 байсан бол (суурь судалгаа хийх үед) 2016 онд 21 болж буурсан.
  • Төгсгөлийн үр дүнгийн судалгаанд БОХТОН II төслийн дунд хугацааны үнэлгээгээр өгсөн зөвлөмжүүдийг харгалзан үзэх ба мөн 2016 оны Ажлын төлөвлөгөөнд зориулан ШХА-ын удирдлагын өгсөн зөвлөмжийг харгалзан үзэх.

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:

2016 оны төгсгөлийн үр дүнгийн судалгаа нь доор дурдсан чанарын мэдээлэл цуглуулах аргачлалуудыг ашигласан:

  • Хагас бүтэцжлэгдсэн ярилцлага
  • Асуумж
  • Баримт бичгийн судалгаа
  • Талбарын ажиглалтын хуудас
  • Кейс судалгаа
  • Зорилтот бүлгийн ярилцлага

Анхаарах зүйл: Боломжтой бүх тохиолдолд зорилтот бүлгийн ярилцлагыг жендэрийн тэнцэлийг хангахыг оролдсон.

Хагас бүтэцчилсэн ярилцлага: Судалгааны голлох аргачлалын нэг нь судалгаанд оролцогч нартай буюу гол мэдээлэгч нар, төслийн үр шимийг хүртэгч, төслийн ажилтан зэрэг талуудтай хийх ганцаарчилсан ярилцлага байсан. Үүнтэй холбогдуулан хагас бүтэцчилсэн ярилцлагыг оролцогчидтой хийж, тухайн оролцогчийн өгсөн мэдээллийг судлаач тэмдэглэн авах байдлаар явагдсан. Ярилцлагын зарим асуултууд нь ялгаатай талуудын хооронд хариултыг нь харьцуулах, хэмжин үзэх боломжийг хангахуйц байв.

Асуумж/санал асуулга: Судалгааны өөр нэгэн гол аргачлал нь судалгааны талбар дээрх орон нутгийн иргэд болон бичил уурхайчдын санал бодлыг тандах судалгаа байв. Үүний хүрээнд оролцогчидтой нүүр тулан асуумжийн судалгааг хийсэн. Асуумжийг оролцогчдоос нүүр тулан биечлэн авах бөгөөд оролцогчдын санал бодолд нөлөөлөхөөс зайлсхийж асуумжийн асуултуудын үг хэллэг дээр маш их анхаарсан ба эдгээр нь 2014 оны суурь судалгаанд ашигласан асуултуултай үндсэндээ ижил (бага зэрэг өөрчлөлттэй) байсан.

Бичил уурхайчид

Иргэд

Төслийн үр шимийг хүртэгч

Тухайн сумын иргэний харьяалалтай байх

Энэ жил уул уурхайн үйл ажиллагаанд оролцсон

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй байх

Үндсэн орлогоо уул уурхайн чиглэлийн үйл ажиллагааны төвлөрүүлдэг

Үндсэн орлого нь уул уурхайгаас хамааралтай бус

18-аас дээш насны

18-аас дээш насны

БОХТОН II төсөл нь эрх эдлэгч болон үүрэг хүлээгч хоорондын оролцооны тухай төсөл юм. БОХТОН II төслийн хүрээнд УУЯ, АМГ, МХЕГ болон БОНХЯ, аймгийн (сумдын) засаг захиргаа бол үүрэг хүлээгчид юм. Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд мөн үүрэг хүлээгч бөгөөд байгаль орчинд ээлтэй тогтвортой үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээж буй юм. БОХТОН II төсөл нь үүрэг хүлээгчийн чадавхийг нэмэгдүүлж, хүлээсэн үүргээ биелүүлэх чадварыг өсгөхөд анхаардаг. Бичил уурхайчид бол хөдөлмөр эрхлэх, ажлаа чөлөөтэй сонгох, шударга таатай ажлын байрны нөхцөлөөр хангагдах, ажилгүйдлээс хамгаалагдах буюу зохистой ажлын байраар хангагдах гэх мэт эрх эдлэгчид юм.