Мэдээ мэдээлэл
ЗАЛУУЧУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН КОРПУС ХӨТӨЛБӨРИЙН СУУРЬ СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
05/02/2021
ЗАЛУУЧУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН КОРПУС ХӨТӨЛБӨРИЙН  СУУРЬ СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
a:3:{s:10:"short_desc";s:309:"Монгол Экологийн Төв (МЭТ)-өөс 2019-2022 оны хооронд хэрэгжүүлж буй ‘Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус’ хөтөлбөрийн суурь судалгааг 2021 оны 1 сараас гүйцэтгэж эхэллээ.";s:5:"image";s:14:"МЭТ (1).PNG";s:4:"desc";s:2612:"

Монгол Экологийн Төв (МЭТ)-өөс 2019-2022 оны хооронд хэрэгжүүлж буй ‘Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус’ хөтөлбөрийн суурь судалгааг 2021 оны 1 сараас гүйцэтгэж эхэллээ.

Гурван жилийн хугацаанд хэрэгжиж буй уг хөтөлбөр нь 15-22 насны залуусыг байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр чадавхжуулах замаар бие даасан хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд тогтвортой хөгжлийн чиглэлээр олон сургалт, зуны зуслан, дадлага болон сурагч солилцоо зэрэг олон сонирхолтой дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Энэ хүрээнд судалгаа нь тус хөтөлбөрийн суурь судалгааг хийх, байгаль орчин, тогтвортой хөгжил, мэргэжлийн болон бусад хувийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр залуучуудын сургалтын хэрэгцээг судлах зорилгоор тус судалгааг гүйцэтгэж байна.

Судалгаа хөтөлбөрийн зорилтот сургуулиуд болох Хөвсгөл, Ховд, Өмнөговь аймаг болон УБ хотын Сонгинохайрхан, Налайх дүүргийн тусгай хамгаалалттай газар нутагтай ойр байрлах 8 ЕБС-ийг түшиглэн зохион байгуулагдана. Ингэхдээ хөтөлбөрийн зорилтот сургуулийн 9-12-р ангийн сурагчдыг төлөөлөх 325 сурагч болон 80 гаруй оролцогч талуудтай чанарын ярилцлагыг зайнаас зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Судалгаатай холбоотой асуудлаар төслийн зохицуулагч Г. Жаргалмаатай (jargalmaa@irim.mn) холбогдох боломжтой.

";}