Монгол Улсад хамгийн түгээмэл үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэр нь гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бие махбодын хүчирхийллийг хосууд буюу дотно хамтрагчийн зүгээс үзүүлэх явдал түгэээмэл байна.
Цагдаагийн байгууллагын сүүлийн 5 жилийн статистикээр Эрүүгийн хуулийн 11.7-р зүйл буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг улсын хэмжээнд жилд дунджаар 115 гаруй, зөрчлийн хэрэг 10,500 гаруй бүртгэгджээ.
Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн гаралт аль аль нь өссөн дүн юм.
Уг өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс, сүүлийн жилүүдэд төр, төрийн бус, ОУБ-уудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, уялдаа холбоо зэргийг тодруулахаар IRIM-ийн баг “Жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт судалгааны ажлыг 2025 оны 4 сар хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр эхлүүлээд байна.
Тус судалгааг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын захиалгар гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүн нь ЖАЙКА ОУБ-ын жендэрт суурилсан хүчирхийллийн чиглэлээр цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход суурь мэдээлэл болж ашиглагдах юм.