Мэдээ мэдээлэл
Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлэх шаардлагатай
Уржигдар 19 цаг 03 мин
Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлэх шаардлагатай

 

📌 Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлэх шаардлагатай

🎯 ЖАЙКА-гийн захиалгаар хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг өнөөдөр амжилттай боллоо.

✍️ Судалгааны үр дүнгээс харахад бага насандаа хүчирхийлэлд өртсөн туршлага, гэр бүлийн боловсролын дутагдал, хүний эрх болон жендэрийн талаарх хэвшмэл ойлголт хүүхэд наснаас төлөвшиж, хүчирхийллийг хүлцэх хандлагад нөлөөлдөг байна.

✍️ Тиймээс хэлэлцүүлгийн үеэр жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг гэр бүл төвтэй байдлаар, сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлж, иргэний мэдрэмж, хүний эрхийн ойлголт, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх шаардлагатайг онцоллоо.

⏳ Судалгааны үр дүн нь ЖАЙКА болон бусад байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээнд нотолгоонд суурилсан суурь мэдээлэл болон ашиглагдах юм.