Мэдээ мэдээлэл
Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлтийн талаарх оролцогч талуудын дуу хоолой, санал бодлыг тусгах зорилготой зөвлөлдөх уулзалт боллоо
Уржигдар 14 цаг 25 мин
Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлтийн талаарх оролцогч талуудын дуу хоолой, санал бодлыг тусгах зорилготой зөвлөлдөх уулзалт боллоо

 

🎯 Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлтийн талаарх оролцогч талуудын дуу хоолой, санал бодлыг тусгах зорилготой зөвлөлдөх уулзалт боллоо 

🍀 Жендэрийн үндэсний хороо нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2025 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Олон улсын хуралд 15 улсын 150 гаруй төлөөлөл оролцох юм. 

💡 Олон улсын хурлыг угтан Улаанбаатар хот болон 21 аймагт олон талын оролцоог хангасан зөвлөлдөх цуврал хэлэлцүүлгүүдийг 4-р сард зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалт нь жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлтийн талаарх харилцан хамаарлыг ойлгуулах,  хурлын ач холбогдол, үр нөлөөг таниулах, олон улсын хурлаас гарах уриалгад санал авах зорилготой.  

📌 Зөвлөлдөх уулзалт болон олон улсын хурлын арга хэмжээ нь “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээ бөгөөд техник туслалцааны төслийн зөвлөх байгууллагаар IRIM судалгааны хүрээлэн ажиллаж байна.  

📬 Олон улсын хуралтай холбоотой мэдээллийг Жендэрийн Үндэсний Хорооны вэбсайт болон сошиал сувгуудаар дамжуулан авах боломжтой.