Мэдээ мэдээлэл
​​​​Та сургууль төгссөнөөсөө хойш ажилд орох хүртлээ ямар замыг туулсан бэ?
Уржигдар 13 цаг 53 мин
​​​​Та сургууль төгссөнөөсөө хойш ажилд орох хүртлээ ямар замыг туулсан бэ?

 

🤔Та сургууль төгссөнөөсөө хойш ажилд орох хүртлээ ямар замыг туулсан бэ?

📝2024 оны байдлаар Монгол улсад 15-29 насны 739,095 залуучууд байгаа нь нийт хүн амын 20 орчим хувийг эзэлж байна. Залуус сургуулиа төгсөөд хөдөлмөрийн зах зээл рүү шилжиж, ажлын байртай болоход ялгаатай олон замыг туулж, тодорхой бэрхшээлүүдтэй тулгардаг болохыг өмнөх судалгаануудад дурдсан байдаг.

💡Харин энэ удаа IRIM судалгааны хүрээлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор АХБ-ны захиалгаар "Залуучуудын сургуулиас хөдөлмөрийн зах руу шилжих шилжилтийн судалгаа"-г гүйцэтгэж эхлээд байна. Судалгаа нь Улаанбаатар болон Дархан хотын нийт 700 өрх, тэдгээрийн 18-49 насны гишүүн бүрээс мэдээлэл цуглуулж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг тодорхойлох болно.

📞Судалгааны мэдээлэл цуглуулалт 2025 оны 4 сараас 2025 оны 5 сарыг дуустал үргэлжилнэ. Судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг төслийн зохицуулагч М.Саруулаас (saruul@irim.mn, 70117101) авах боломжтой.