Мэдээ мэдээлэл
Төрийн байгууллагын цахим ил тод байдал-2020 мониторинг судалгааг нийтэллээ.
05/03/2021
Төрийн байгууллагын цахим ил тод байдал-2020 мониторинг судалгааг нийтэллээ.
a:3:{s:10:"short_desc";s:590:"IRIM судалгааны хүрээлэн анх 2010 онд Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн санаачилгаар ”Төрийн байгууллагын цахим ил тод байдал”-н мониторинг судалгааг хийж эхэлсэн бөгөөд түүнээс хойш өдгөө 9 дөх жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд бие даан амжилттай гүйцэтгэж байна.";s:5:"image";s:26:"Web cover image_DTI-03.jpg";s:4:"desc";s:5805:"

IRIM судалгааны хүрээлэн анх 2010 онд Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн санаачилгаар ”Төрийн байгууллагын цахим ил тод байдал”-н мониторинг судалгааг хийж эхэлсэн бөгөөд түүнээс хойш өдгөө 9 дөх жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд бие даан амжилттай гүйцэтгэж байна. Энэхүү судалгааны зорилго нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” болон ”Шилэн дансны тухай хууль”-д заасан төрийн байгууллагуудын вэбсайтад байршуулах ёстой мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байгаа эсэхийг шинжлэн үнэлэх, цаашид төрийн байгууллагын ил тод байдлыг сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулахад оршино.

Төрийн байгууллагын цахим ил тод байдал-2020 мониторинг судалгаа Монгол Улсын орон нутгийн болон улсын төсвөөс санхүүждэг зургаан төрлийн 86 байгууллагуудын цахим хуудаст 2020 оны 12-р сарын байдлаар  байршсан мэдээлэлд үндэслэн хийсэн. Цахим ил тод байдлын түвшнийг 0-1 хүртэл оноогоор (үр дүнгийн утга 1 рүү дөхөх тусам сайн, харин 0 рүү ойртох тусам хангалтгүй байгааг харуулна) үнэлж байгаа.

СУДАЛГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ

Судалгааны үр дүнгээс харахад Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын цахим ил тод байдал 0.537 буюу “СУЛ” түвшинд үнэлэгдлээ. Тухайлбал, хуульд заасан мэдээллээ оруулаагүй байгууллага нийт байгууллагын 85 хувийг эзэлж байхад дөнгөж 15 хувь нь л хуулийн дагуу мэдээллээ хангалттай, сайн оруулж байна.

Үзүүлэлтүүдээр нь харьцуулан үзвэл, цахим хуудаснуудын технологийн нийцтэй байдал нь “хангалттай”, нээлттэй мэдээллийн агуулга “сул”, иргэдийг оролцуулах, харилцах боломжийн үзүүлэлт “хангалтгүй” хэвээр байна.

Үнэлгээнд хамрагдсан 86 байгууллагыг цахим ил тод байдал нь эрэмбэлэн жагсаахад Дархан-Уул аймгийн ЗДТГ (0.811), Өвөрхангай аймгийн ЗДТГ (0.800), Улсын бүртгэлийн ерөнхий газар (0.733) эхний 3 байрт тус тус жагсаж байна.

Үнэлгээний үр дүн болон цаашид сайжруулахад ашиглах санал зөвлөмжүүдийг www.irim.mn/web-monitoring линкээр орж, Монгол хэлийг сонгож танилцана уу.

Энэхүү судалгааны тухай гарсан IRIM судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Х.Баярмаагийн ярилцлагатай танилцана уу. Х.БАЯРМАА: Төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдал сул гэж үнэлэгдсэн – Өнөөдөр (unuudur.mn)

Судалгааны ерөнхий үр дүнг агуулсан инфографик:

#Төрийнбайгууллага #ЦахимИлТодБайдал #МониторингСудалгаа

";}