IRIM судалгааны хүрээлэн Төв Азийн бүсийн ‘Innovation for Change’ (I4C CA)-тай хамтран та бүхнийг цахим төсөл болох ‘Action-Research Innovation Lab: Төв болон Өмнөд Азид геополитик болон хөрөнгө оруулалтын иргэний орон зайд нөлөөлөх нөлөөллийг хянах’ төсөлд оролцохыг урьж байна.
Action-Research Innovation Lab төсөл нь үндэсний, бүс нутгийн болон бус нутаг хоорондын түвшинд хариу арга хэмжээ үзүүлэх бүс нутгийн ИНБ-ын стратегийн системчлэгдсэн хөгжилд үзүүлэх геополитик болон олон улсын хөрөнгө оруулалтын нөлөөлөлд хариу үзүүлэх Төв болон Өмнөд Азийн иргэний нийгмийн байгууллагуудын дасан зохицох хамтран ажиллах чадавхыг бэхжүүлэх зорилготой.
Тус төсөл нь үндсэн хоёр зорилттой: (I) Оролцогчдын үйл ажиллагаанд суурилсан судалгааны саналыг боловсруулах чадавхыг нэмэгдүүлэх; (II) Оролцогчдод судалгаа хийх, кейс судалгаа болон үйл ажиллагаанд суурилсан судалгааны тайлан бичих, боловсруулах чадварыг зэрэг бэхжүүлэх.
Афганистан, Бангладеш, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Шри Ланка, Тажикстан, Туркменистан, Узбекстан зэрэг орнуудын багуудыг үйл ажиллагаанд суурилсан судалгааны ажилд үндэслэн тэтгэлэг авах боломжид урьж байна.
Хоёр төрлийн үйл ажиллагаанд суурилсан судалгааны жишээг мөн хүргэж байна:
Нэг зам нэг бүс хөтөлбөрийн төслүүдийн шийдвэр гаргалт, хэрэгжүүлэлт, хянах үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх – Нэг бүс нэг зам хөтөлбөрийн төслүүдийн талаарх мэдээллийг нууцалж, олон нийтэд ихэвчлэн мэдээллийг хүргэдэггүй гэдгийг олон орноос бүрдсэн оролцогчид зураглалаар илэрхийлсэн.
Олон нийтийн мөргөлдөөнийг шийдвэрлэх бүс нутгийн хөрөнгө оруулалтын төслүүдийг дагаж мөрдөж буй нийгмийн асуудлуудад анхаарлаа хандуулж судлах.
Бүртгэлийн маягт:
Бүртгүүлэх эцсийн хугацаа: 2021 оны 5-р сарын 7
Сургалтын огноо: 2021 оны 5-р сарын 10-14-ний хооронд 13 цаг (GMT + 6)
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Фейсбүүк-ээр холбогдон авна уу.
";}