Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв (БЭЭТ) төслийг Нийслэлийн ЗДТГ, Азийн сан хамтран БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр 2016 оны 7-р сард эхлүүлж бизнес эрхлэх хүсэлтэй Улаанбаатар хотын эмэгтэйчүүдэд зориулан тус төвийг нээсэн. Тус төвийн харилцагчид олон төрлийн үйл ажиллагаанд оролцож, бизнесийнхээ хүрээг тэлэх боломжоор хангагдсан.
Уг төслийн эцсийн үнэлгээний ажлыг IRIM судалгааны хүрээлэн 2021 оны 03 сарын 28-аас 06 сарын 03-ны хооронд амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнг үнэллээ. Төслийн үйл ажиллагаа тус бүрийн ач холбогдол, сэтгэл ханамжыг үнэлүүлэхэд дундажаар 4.5 буюу маш сайн гэсэн үнэлгээг төслийн үр шим хүртэгчид өгсөн байна. Судалгаанд оролцсон 275 бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 30.7% цар тахлын нөхцөлд төслөөс сурсан мэдлэг, ур чадвараа ашиглан нь бизнесээ цахим хэлбэрт шилжүүлж, амжилттай ажиллаж байна. Төслийн үйл ажиллагаанд хамрагдсан ихэнхи эмэгтэйчүүдийн хандлага, багаар ажиллах чадвар, санхүү бүртгэл хөтлөх арга барил нь сайжирсан байна.
Төслийн хаалтын арга хэмжээ 2021 оны 06 сарын 03-ны өдөр цахимаар зохион байгуулагдаж, судалгааны баг үнэлгээний үр дүнг төслийн оролцогч талуудад танилцууллаа.
Тус судалгааг гүйцэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Азийн сан, Солонгос улсын мэдээлэл технологийн Солютек систем компаний хамт олонд болон үзэл бодлоо нээлттэй хуваалцсан нийт судалгаанд оролцогчдод гүн талархлаа илэрхийлж байна
";}