IRIM судалгааны хүрээлэн нь Ази, Номхон далайн 20 гаруй оронд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын ашгийн бус байгууллага болох Give2Asia хандивын сүлжээний санхүүжилтээр “COVID 19-ийн нөлөөнд өртсөн зорилтот бүлгийн өрхүүдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг 2 дахь удаагаа хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн нэгдүгээр шатны хүрээнд 2020 оны 8-9 дүгээр сард Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэг, Сэлэнгэ, Увс, Сүхбаатар аймаг дахь зорилтот бүлгийн 200 өрхөд хүнс тэжээлийн багц түгээх ажлыг амжилттай зохион байгуулсан.
Уг төслийн хоёр дахь шатны хүрээнд 2021 оны 6 сард Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумын иргэд, олон нийтийн эрүүл зөв зохистой хооллох мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд:
IRIM судалгааны хүрээлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хүмүүнлэгийн ажил цар тахлын нөхцөл байдал өрхийн амжиргаанд нь нөлөөлсөн зорилтот бүлгийн өрхүүдийн эрүүл, зөв зохистой хооллох мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшил суулгахад бага атугай хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
";}