Мэдээ мэдээлэл
“Монгол дахь уул уурхай, усны менежментийн талаар олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нь” төслийн эцсийн үнэлгээ-г гүйцэтгэж байна
22/06/2021
“Монгол дахь уул уурхай, усны менежментийн талаар олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нь” төслийн эцсийн үнэлгээ-г гүйцэтгэж байна
a:3:{s:10:"short_desc";s:421:"IRIM Судалгааны хүрээлэн нь Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн захиалгаар “Монгол дахь уул уурхай, усны менежментийн талаар олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нь” төслийн эцсийн үнэлгээний ажлыг гүйцэтгэж байна. ";s:5:"image";s:16:"IMG_4319 (1).jpg";s:4:"desc";s:3381:"

IRIM Судалгааны хүрээлэн нь Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийн захиалгаар “Монгол дахь уул уурхай, усны менежментийн талаар олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нь” төслийн эцсийн үнэлгээний ажлыг гүйцэтгэж байна.

2013 онд манай байгууллага энэхүү төслийн суурь судалгааны ажлыг Өмнөговь аймгийн иргэдийн дунд хийсэн ба усны хүртээмж, хэрэглээ, уул уурхай болон усны менежментийн талаарх иргэдийн санал бодлыг судалж байсан. 2014 оноос эхлэн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь уул уурхайн компаниудын орон нутаг дахь усны менежмент дэхь оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн усны менежментийн талаар ойлголт, хандлагыг сайжруулах зорилготой төслийг хэрэгжүүлсэн.

Энэхүү эцсийн шатны судалгааны хүрээнд уг төслийн үр нөлөөг таних зорилгоор буюу уул уурхайн компаниудын усыг хамгаалах, ил тод байдлыг хангах үүрэг амлалтаа биелүүлэх байдал болон уул уурхайгаас усны менежментэд үзүүлэх нөлөөллийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагад гарсан ахиц дэвшлийг тодорхойлох зорилгоор Өмнөговь аймгийн 15 сумын төлөөлөл болох 1069 иргэдээс тоон судалгаа авах ба орон нутгийн Абйгаль орчны мэргэжилтнүүд болон уул уурхайн компаниудын төлөөллүүдтэй ганцаарчилсан ярилцлага хийнэ.  

Судалгаагаар:

  • Орон нутгийн усан хангамжид уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөөллийн талаарх иргэдийн ойлголтыг судлах
  • 2013 онд хийгдсэн суурь судалгааны үр дүнтэй харьцуулахад тэдний ойлголт, санаа бодол өөрчлөгдсөн/сайжирсан эсэхийг үнэлэх
  • Үүнд ОУСК-ийн хэрэгжүүлсэн төсөл (сургалт, хэлэлэцүүлэг г/м),  уул уурхайн компаниудын үйл ажиллагаа (олон нийтэд хүрч ажиллах г/м), Засгийн газрын санаачлагууд нөлөөлсөн эсэхийг судлах зорилготой.

Зургийн эх сурвалж: Kazachstan płd.-wsch. – gotowy plan podróży – W podróży. Od czasu do czasu (wpodrozy.net.pl)

";}