Ахмад настнууд өөрсдийн нийгмийн сайн сайхан байдлыг хүн амын дундажтай харьцуулахад илүү эерэгээр үнэлж байна. Ахмад настнууд маань гэр бүл, хөрш, өмнөх хамтран ажиллагчид гэх мэт ойрын хүрээллийн нийгмийн бүлгүүддээ илүү их итгэж байгаа бол, өөр шашинтай, өөр бэлгийн чиг баримжаатай, онцлог хэрэгцээт бүлгүүдтэй хамтран ажиллах сонирхол бага байна. Ахмад настнуудын амьдралтай сэтгэл ханамжтай байдал, аз жаргалтай байдал зэрэг нь гэр бүл, үр хүүхдүүдийн сайн сайхан байдалтай холбоотойгоор тайлбарлагдаж байгаа бол харин нийгэм, улс төрийн нөхцөл байдал нь сөргөөр нөлөөлж байгааг дурджээ.
Тайлантай дараах линкээр орж танилцах боломжтой: irim.mn/Well-Being-Study
";}