IRIM судалгааны хүрээлэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн захиалгаар “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн туслалцааны хүрээ (2017-2022)”-ний үнэлгээний төслийг гүйцэтгэж байна. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх энэхүү баримт бичиг нь дараах 3 стратегийн чиглэлийн хүрээнд хэрэгжиж байна.
IRIM-н төслийн багийн гүйцэтгэж буй хараат бус хөндлөнгийн үнэлгээ нь
Энэхүү үнэлгээний төслийг 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд гүйцэтгэнэ. Үнэлгээний хүрээнд гүнзгийрүүлсэн баримт бичгийн шинжилгээ хийгдэнэ. Мөн НҮБХТХ-ний хүрээнд хамтран ажилласан гол талуудтай ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага хийгдэх ба мэдээлэл цуглуулалтыг нийт 4 аймаг, Улаанбатар хотод гүйцэтгэнэ. Үнэлгээний урьдчилсан болон эцсийн үр дүн гармагц, оролцогч талуудтай цуврал зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна.
Үнэлгээний үр дүн, дүгнэлт нь 2017-2022 оны НҮБХТХ-ийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
";}