Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аас санхүүжүүлж, World learning, Олон улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэн (IRI), Иргэний боловсрол олгох төв (CCE)-тэй хамтран 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
2021 оны 9 сард LEAD Mongolia хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжиж дуусч байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд залууст иргэний боловсролын агуулга бүхий сургалт, олон улсын солилцооны хөтөлбөрт хамрагдан, манлайллын ур чадвараа хөгжүүлэх төрөл бүрийн боломжийг олгосон юм. Уг хөтөлбөр нь дараах үндсэн гурван хэсгээс бүрдсэн.
Энэхүү үнэлгээний гол зорилго нь LEAD Mongolia хөтөлбөрийн хэрэгжилт болон үйл ажиллагаанд үр дүнд суурилсан хөндлөнгийн үнэлгээ хийхэд оршино. Үнэлгээг хөтөлбөрийн логик хүрээ болон ОУ-ын эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хөгжлийн тусламжийн хорооны боловсруулсан (OECD-DAC) үнэлгээний таван шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэнэ.
Үнэлгээний ажлын хүрээнд LEAD Mongolia, LEAD Alliance, Ахлах ангийн иргэний боловсролын хөтөлбөрт оролцогчдын 780 төлөөллийг хамруулсан тоон судалгаа, LEAD хөтөлбөрийг хэрэгжүүлэгч болон хамтран ажилласан төрийн байгууллагууд, яамдын төлөөллийг хамруулсан чанарын судалгааг зохион байгуулна.
Үнэлгээний багийн зүгээс уг ажлын үр дүн нь LEAD Mongolia хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг бодитоор үнэлж, цаашид ижил төстэй төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
";}