Мэдээ мэдээлэл
IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ЗОРИУЛСАН “СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН ГАРЫН АВЛАГА” БОЛОВСРУУЛАХ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
15/10/2021
IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ЗОРИУЛСАН “СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН ГАРЫН АВЛАГА” БОЛОВСРУУЛАХ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
a:3:{s:10:"short_desc";s:954:"IRIM судалгааны хүрээлэн Азийн сангийн хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах нь (ХЗС)” төслийн хүрээнд ээлжит зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд 2018 онд хороо, дүүрэг, нийслэлийн түвшний төрийн албан хаагчдад “Судалгааны арга зүй” болон “MS Excel программын Анхан, Дунд, Ахисан түвшний сургалт” зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэн, сургалтын гарын авлага боловсруулж байсан. Өдгөө эдгээр гарын авлагууд нь төрийн албан хаагчдын өдөр тутмын хэрэглээнд ашиглагдаж байна. ";s:5:"image";s:12:"taf1 (1).jpg";s:4:"desc";s:2383:"

IRIM судалгааны хүрээлэн Азийн сангийн хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах нь (ХЗС)” төслийн хүрээнд ээлжит зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд 2018 онд хороо, дүүрэг, нийслэлийн түвшний төрийн албан хаагчдад “Судалгааны арга зүй” болон “MS Excel программын Анхан, Дунд, Ахисан түвшний сургалт” зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэн, сургалтын гарын авлага боловсруулж байсан. Өдгөө эдгээр гарын авлагууд нь төрийн албан хаагчдын өдөр тутмын хэрэглээнд ашиглагдаж байна.

Энэ удаад НЗДТГ-н албан хаагчид болон Сургалт судалгааны төв (ССТ)-ийн албан хаагчдад зориулан “Судалгааны арга зүйн гарын авлагыг шинэчлэх, сургагч багш бэлтгэх” зөвлөх үйлчилгээг 2021 оны 09 дүгээр сараас гүйцэтгэж эхлээд байна.

Одоогоор зөвлөх баг нь Сургалт, судалгааны төвийн албан хаагчид болон цаашид сургагч багшаар сонгогдон ажиллах оролцогчдын дунд “Хэрэгцээ тодорхойлох хэлэлцүүлэг”-ийг цахимаар зохион байгуулж, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн гарын авлагыг сайжруулах ажлыг гүйцэтгэж байна.

Уг төсөлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал төслийн зохицуулагч Ж.Жавхлантай холбогдох боломжтой (70117101, javkhlan@irim.mn)

";}