IRIM судалгааны хүрээлэн нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн захиалгаар "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл"-ийн үнэлгээний ажлыг 2021 оны 10 дугаар сараас 12 сарын хугацаанд гүйцэтгэхээр ажиллаж эхлээд байна.
Уг төсөл нь мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, “чадамжийн төв”-ийг хөгжүүлэх замаар барилга, цахилгаан, механикийн мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор 2019 оны 3-р сараас 2022 оны 2-р сар хүртэлх хугацаанд Улаанбаатар, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өмнөговь аймгуудын 7 политехник коллежүүдэд амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Төслийн үнэлгээг GIZ-ийн үр дүнд тулгуурласан хяналтын системийн нэг хэсэг болох KOMPASS аргачлалын хүрээнд боловсруулсан дизайн, шалгуур үзүүлэлтэд үндэслэн чанарын аргуудад тулгуурлан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үнэлгээний мэдээлэл цуглуулалт төсөл хэрэгжсэн 4 аймаг, Улаанбаатар хотын хүрээнд зохион байгуулагдах ба энэ хүрээнд төслийн үр шим хүртэгч гол талуудтай ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын аргуудаар мэдээллийг цуглуулж шинжилгээ хийнэ.
Энэхүү төслийн үнэлгээний ажлаар тодруулах зүйл гарвал төслийн зохицуулагч У.Дагийсүрэн (dagiisuren@irim.mn)-д хандах боломжтой.
Зургийн эх сурвалж: Facebook/GIZ Mongolei/
";}