Нийслэлийн Засаг Даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зарлагдсан “COVID-19 үеийн Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь” (45007-012) төслийн гүйцэтгэгчээр IRIM судалгааны хүрээлэн , Бодь санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани, болон Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб нь 2021 оны 05 сараас эхлэн хамтран ажиллаж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүсийн зорилтот хороодын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч (БЖДБЭ)-дийн бизнесийн чадавхыг сайжруулах хэрэгцээг тодорхойлж, сургалт, менторын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна шаардлагатай тоног, төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлэх юм. Уг зөвлөх үйлчилгээний эхний шатанд БЖДБЭ-дэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, техник туслалцааны хэрэгцээ тодорхойлох судалгааг манай байгууллага хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан хэрэгцээт сэдвийн дагуу сургалт, менторын ажлууд үргэлжилж байна. Сургалт, менторын ажлууд Баянхошуу болон Сэлбэ дэд төв дээр 2022 оны 1 сарыг дуустал үргэлжилнэ. Мөн зорилтот хорооны бизнес эрхлэгчид сургалт, менторын үйлчилгээнд хамрагдахаас гадна тодорхой шалгуурын дагуу тоног төхөөрөмжийн дэмжлэг авах боломж бүрдэх юм.
Хэрэв та болон таны ойр дотны хэн нэгэн СХД-ийн 8, 9, 10, 11, 28, 40, ЧД-ийн 14, 18, СБД-ийн 13, 14-р хороонд бизнес эрхэлдэг бол манай төсөлд үнэ төлбөргүй хамрагдаж, бизнесээ хөгжүүлэх боломжтой.
Төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлана уу. 88610011, 99242653
";}