Мэдээ мэдээлэл
“МАЛЧДЫН НИЙГМИЙН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЗАН ҮЙЛИЙН СУДАЛГАА”
09/11/2021
“МАЛЧДЫН НИЙГМИЙН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЗАН ҮЙЛИЙН СУДАЛГАА”
a:3:{s:10:"short_desc";s:618:"Хөдөө орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны гол эх үүсвэр уламжлалт мал аж ахуйн салбарт нийт хүн амын 19.4% буюу 617.3 мянган (нийт ажиллах хүчний 26.7%) хүн ажиллаж амьдарч байна. Ажил эрхэлж буй хүн амын дөрөвний нэгийг бүрдүүлж эдгээр малчдад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоо үгүйлэгдэж байна. ";s:5:"image";s:12:"IMG_7691.JPG";s:4:"desc";s:2946:"

“МАЛЧДЫН НИЙГМИЙН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЗАН ҮЙЛИЙН СУДАЛГАА”

Хөдөө орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны гол эх үүсвэр уламжлалт мал аж ахуйн салбарт нийт хүн амын 19.4% буюу 617.3 мянган (нийт ажиллах хүчний 26.7%) хүн ажиллаж амьдарч байна. Ажил эрхэлж буй хүн амын дөрөвний нэгийг бүрдүүлж эдгээр малчдад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоо үгүйлэгдэж байна. Статистик мэдээгээр, өнөөдөр дөрвөн малчин тутмын нэг нь л нийгмийн даатгалд хамрагдаж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдох, ирээдүйд өндөр насны тэтгэвэрт гарахтай холбоотой нийгмийн хамгааллын бодлогын гадна үлдэх эрсдэлийг бий болгож байна. Хамрагдалт бага байгаад нөлөөлөгч хүчин зүйлсийг системтэйгээр судалж, шийдвэр гаргалтад үр дүн, нотолгоог тусгах явдал хойшлуулшгүй байна.

IRIM судалгааны хүрээлэн Нидерландын Маастрихтийн их сургуультай хамтран Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын санхүүжилттэйгээр “Малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зан үйлийн судалгаа”-г 2021 онд гүйцэтгэж байна. Энэхүү судалгаагаар дараах 2 үндсэн асуултад хариулт өгөхийг зорьж байна.

  1. Малчдыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулахад ямар шалтгаан саад болж байна вэ?
  2. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төрөөс үзүүлж буй хууль эрх зүйн орчин, төрийн үйлчилгээнд малчдыг үр дүнтэй хамруулахад хязгаарлалт болж буй ямар саад бэрхшээл байна вэ?

Судалгаатай холбоотой асуух зүйл байвал төслийн багийн ахлагч Т.Элбэрэлтэй (elberel@irim.mn) холбогдох боломжтой.

Зургийн эх сурвалж: IRIM 

";}