Мэдээ мэдээлэл
“ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЭЛ, МӨЛЖЛӨГӨӨС ХАМГААЛАХ НЬ” ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
12/11/2021
“ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЭЛ, МӨЛЖЛӨГӨӨС ХАМГААЛАХ НЬ” ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
a:3:{s:10:"short_desc";s:441:"IRIM судалгааны хүрээлэн НҮБ-ийн Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр Японы Хүүхдийг Ивээх Сан, “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн суурь судалгааг хэрэгжүүлж эхлээд байна. ";s:5:"image";s:27:"SCJ baseline survey (1).jpg";s:4:"desc";s:2231:"

IRIM судалгааны хүрээлэн НҮБ-ийн Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр Японы Хүүхдийг Ивээх Сан, “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн суурь судалгааг хэрэгжүүлж эхлээд байна.

“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл нь 2021-2024 оны хооронд хэрэгжих ба энэхүү төслийн суурь судалгааг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй гэсэн 5 дүүрэгт  гүйцэтгэж байна. Энэхүү төсөл нь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх замаар охидын эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх зорилготой хэрэгжиж байна.

Тус суурь судалгааны хүрээнд нэр нууцалсан тоон судалгаа буюу асуумж (Асуумж), кейс судалгаа, фокус бүлгийн ярилцлага (ФБЯ), голлох мэргэжилтний ярилцлага (ГЯ), хагас бүтэцлэгдсэн ярилцлага (ХБЯ), баримт бичгийн шинжилгээ (ББШ) аргуудыг ашиглах ба төслийн мэдээлэл цуглуулалт 2021 оны 11-12-р сард зохион байгуулагдах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Судалгаатай холбоотой асуух зүйл байвал төслийн зохицуулагч С.Одонтуяа-тай (odontuya@irim.mn) холбогдоно уу.

";}