Мэдээ мэдээлэл
IRIM – Жилийн Хүлээн Авалт 2021
25/11/2021
IRIM – Жилийн Хүлээн Авалт 2021
a:3:{s:10:"short_desc";s:930:"IRIM судалгааны хүрээлэн нь 2015 оноос үйл ажиллагааныхаа хүрээнд судалгааны зарим чухал асуудлаар талуудад мэдээлэл өгөх, санал солилцох "Жилийн хүлээн авалт"-ыг IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбатын ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг хүлээн авалтаар жил бүр тодорхой сэдвийг хөндөж талуудын ойлголт, хандлагыг эергээр өөрчлөх цаашлаад тодорхой үр нөлөөг нийгэмд бий болгох чиглэлээр хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхийг зорилгоо болгодог.";s:5:"image";s:38:"Annual Reception-Web news image-01.jpg";s:4:"desc";s:3059:"

IRIM судалгааны хүрээлэн нь 2015 оноос үйл ажиллагааныхаа хүрээнд судалгааны зарим чухал асуудлаар талуудад мэдээлэл өгөх, санал солилцох "Жилийн хүлээн авалт"-ыг IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбатын ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг хүлээн авалтаар жил бүр тодорхой сэдвийг хөндөж талуудын ойлголт, хандлагыг эергээр өөрчлөх цаашлаад тодорхой үр нөлөөг нийгэмд бий болгох чиглэлээр хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхийг зорилгоо болгодог.

Энэ жилийн хүлээн авалтыг 2021 оны 11 сарын 30-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд энэхүү арга хэмжээгээр ‘Ардчиллын тэмцэл сорилтын жилүүдэд: Монгол ба Дэлхийн улс орнууд туршлагажиж эхэлсэн нь’ номын нээлтээ хийж байгаагаараа онцлог юм.

IRIM судалгааны хүрээлэн нь 2018 онд Дэлхийн Нийгмийн Сангийн санхүүжилттайгаар ‘21-р зууны Ардчилал: Сорилтууд болон Цаашдын Хандлага’ сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү хурал нь ардчиллын өнөөгийн мэтгэлцээнүүдэд тулгамдаж буй асуудлыг авч үзэх, ялангуяа Ази төдийгүй дэлхий дахинд ардчиллын үйл явц дахь өнөөгийн өөрчлөлтийг судлах зорилготой байв. (Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах линкээр орж танилцана уу: http://irim.mn/1179). Энэхүү хурлын үр дүнд дээрх ном маань бүтсэн бөгөөд дэлхийн эргэн тойронд байгаа эрдэмтэн, судлаачдын ардчиллын талаарх үзэл бодол, саналуудыг хэлэлцэх, сорилтын жилүүд дэх ардчиллын тэмцлийн олон өнгө аясыг шинжилсэнээрээ онцлогтой.

Энэхүү "Жилийн хүлээн авалт" арга хэмжээ маань хараат бус, үр дүнд суурилсан үйл ажиллагааг түгээх боломж бололцоог олгоно гэдэгт бид итгэж байна.

";}