Мэдээ мэдээлэл
IRIM ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ - 2021 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
02/12/2021
IRIM ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ - 2021 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
a:3:{s:10:"short_desc";s:796:"Манай байгууллагын уламжлалт "Жилийн хүлээн авалт" зургаа дахь жилдээ IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбатын ивээл дор 2021 оны 11 сарын 30-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хүлээн авалтаар жил бүр тодорхой сэдвийг хөндөж талуудын ойлголт, хандлагыг эергээр өөрчлөх цаашлаад тодорхой үр нөлөөг нийгэмд бий болгох чиглэлээр хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхийг зорилгоо болгодог.";s:5:"image";s:10:"_1 (1).JPG";s:4:"desc";s:3211:"

IRIM ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ - 2021 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Манай байгууллагын уламжлалт "Жилийн хүлээн авалт" зургаа дахь жилдээ IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбатын ивээл дор 2021 оны 11 сарын 30-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хүлээн авалтаар жил бүр тодорхой сэдвийг хөндөж талуудын ойлголт, хандлагыг эергээр өөрчлөх цаашлаад тодорхой үр нөлөөг нийгэмд бий болгох чиглэлээр хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхийг зорилгоо болгодог.

IRIM-ийн Ерөнхийлөгч Х. Бэхбат доктор энэхүү арга хэмжээг нээж үг хэлсэн бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь байгууллагын гол гол ололт амжилтууд, Монголын нийгэмд эерэг нөлөө бүхий хараат бус, чанартай судалгаануудыг онцлон хүнд хэцүү цаг үед үйл ажиллагаагаа тасалдалгүй байгууллагын алсын хараа, үнэт зүйлс, зарчмуудыг баримтлан ажилласаныг онцоллоо.

Түүнчлэн IRIM-ийн Гүйцэтгэх захирал Л. Цэлмэгсайхан байгууллагын өнгөрсөн 13 жилийн хугацаанд байгууллагын бүрдүүлсэн үнэт зүйлс, онцлох үйл явдлуудыг танилцуулсан бөгөөд COVID-19 цар тахлын үед IRIM хэрхэн ажилласан, ирээдүйн боломжуудын талаар эрхэм хүндэт зочиддоо танилцууллаа.

Түүнчлэн энэхүү арга хэмжээгээр ‘Ардчиллын тэмцэл сорилтын жилүүдэд: Монгол ба Дэлхийн улс орнууд туршлагажиж эхэлсэн нь’ номын нээлтээ хийсэн бөгөөд энэ ном нь дэлхийн эргэн тойронд байгаа эрдэмтэн, судлаачдын ардчиллын талаарх үзэл бодол, саналуудыг хэлэлцэх, сорилтын жилүүд дэх ардчиллын тэмцлийн олон өнгө аясыг шинжилсэнээрээ онцлог юм.

Хүлээн авалтын арга хэмжээнд оролцож халуун яриа өрнүүлж, чухал санаануудыг дэвшүүлсэн хүндэт зочид, эрхэм элчин сайд нар, олон улсын болон төрийн байгууллагуудын төлөөлөл, зөвлөхүүддээ талархалаа илэрхийлье

";}