УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТЫН ҮР НӨЛӨӨ БОЛОН ШИЛЖИН СУУРЬШИГЧДЫН ЭМЗЭГ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА
Улаанбаатар хотын захиргаа 2017 онд орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнд бүртгэлийн хязгаарлалт хийх хориг тавьж, 2020 оны 1 сар хүртэл үргэлжилсэн. Уг бодлогын үр нөлөөг шинжилсэн судалгааны анхны тайлан гарлаа.
Судалгаагаар, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгалыг бууруулахад хориг нөлөө үзүүлээгүй, хоригийн нөлөөгөөр бүртгэлгүй шилжин ирэгсдийн тоо өссөн, бүртгэлгүйн улмаас шилжин ирэгсдийн нийгэм, эдийн засгийн эмзэг байдал нь илүү нэмэгджээ. Иргэд шилжих хөдөлгөөний хязгаарлалт нь Улаанбаатар хотод амьдрах нөхцөл байдлыг сайжруулаагүй гэж үзэж байна.
IRIM судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Л.Цэлмэгсайхан IOM Mongolia НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага-аас хүн амын шилжилт хөдөлгөөний засаглалыг сайжруулах зорилгоор 2021 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулсан “Дотоодын Шилжилт Хөдөлгөөн: Шилжилтээс Хөгжлийн Боломж” сэдэвт бодлогын xэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.
Судалгааны тайлан Монгол хэлээр: https://bit.ly/3DxNler
Судалгааны тайлан Англи хэлээр: https://bit.ly/3GjPUCC
";}