IRIM судалгааны хүрээлэн нь Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (IRI)-ийн захиалгаар " online violence against women “Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй цахим хүчирхийлэл” судалгааг 2021 оны 12 сараас 2022 оны 1-р сарын хугацаанд гүйцэтгэхээр ажиллаж эхлээд байна.
Судалгаанд 18 болон түүнээс дээш насны, цахим хүчирхийллийн шинжтэй үйлдэлд өртөж байсан эмэгтэйчүүдийг хамруулна. Цахим хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн иргэний нийгэм, улс төр дэх оролцоонд хэрхэн нөлөөлж байгааг тодруулах зорилготойгоор онлайн асуумж болон ганцаарчилсан ярилцлагын аргуудаар мэдээллийг цуглуулахаар төлөвлөж байна.
Судалгааны мэдээлэл цуглуулалт 12 сарын 15-30-ны хооронд цахимаар зохион байгуулагдах тул судалгаанд хамрагдах болон бусад асуудлаар төслийн зохицуулагч У.Дагийсүрэн (dagiisuren@irim.mn)-тэй холбогдож мэдээлэл авах боломжтой.
Хэрвээ та 18-аас дээш настай, эмэгтэй, цахим хүчирхийллийн шинжтэй үйлдэлд өмнө өртөж байсан бол энэхүү судалгаанд идэвхтэй хамрагдаарай.
Судалгаанд хамрагдах линк: https://ee.humanitarianresponse.info/x/F6E7g9Mr
МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
Судалгааны зорилгоор цугларсан мэдээллийг Монгол Улсын Статистикийн тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулийн дагуу чандлан хадгалах болно. Тиймээс та бүхэн бидний ажилд дэмжлэг үзүүлэн 5- 10 минут үргэлжлэх энэхүү судалгаанд идэвхтэй хамрагдаж өгнө үү.
";}