Мэдээ мэдээлэл
“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл”-ийн эцсийн үнэлгээг гүйцэтгэлээ.
20/12/2021
“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл”-ийн эцсийн үнэлгээг гүйцэтгэлээ.
a:3:{s:10:"short_desc";s:443:"IRIM судалгааны хүрээлэн нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн захиалгаар "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл"-ийн үнэлгээний ажлыг 2021 оны 10 дугаар сараас 12 сарын хугацаанд гүйцэтгэлээ.";s:5:"image";s:28:"MicrosoftTeams-image (3).jpg";s:4:"desc";s:2278:"

IRIM судалгааны хүрээлэн нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн захиалгаар "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл"-ийн үнэлгээний ажлыг 2021 оны 10 дугаар сараас 12 сарын хугацаанд гүйцэтгэлээ.

Уг төсөл нь мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, “чадамжийн төв”-ийг хөгжүүлэх замаар барилга, цахилгаан, механикийн мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор 2019 оны 3-р сараас 2022 оны 2-р сар хүртэлх хугацаанд Улаанбаатар, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өмнөговь аймгуудын 7 политехник коллежуудад амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Төслийн үнэлгээг GIZ-ийн үр дүнд тулгуурласан хяналтын системийн нэг хэсэг болох KOMPASS аргачлалын хүрээнд боловсруулсан дизайн, шалгуур үзүүлэлтэд үндэслэн чанарын аргуудад тулгуурлан зохион байгуулсан. Үнэлгээний мэдээлэл цуглуулалт төсөл хэрэгжсэн 4 аймаг, Улаанбаатар хотын хүрээнд зохион байгуулагдсан ба энэ хүрээнд төслийн үр шим хүртэгч гол талуудтай ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын аргуудаар мэдээллийг цуглуулж шинжилгээ хийлээ.

Зургийн эх сурвалж: https://bit.ly/32jyJlS

";}