Мэдээ мэдээлэл
Гэр хорооллын Дэд бүтцийн төвийн үйлчилгээнд хамрагдсан өрхийн нийгэм-эдийн засгийн судалгаа
23/12/2021
Гэр хорооллын Дэд бүтцийн төвийн үйлчилгээнд хамрагдсан өрхийн нийгэм-эдийн засгийн судалгаа
a:3:{s:10:"short_desc";s:553:"IRIM Судалгааны Хүрээлэн нь Японы KОБЕ Их Сургуулийн судалгааны багтай хамтарч “Монголын амьдралын хэв маяг болон соёлыг судлах”, “Дэд бүтцийн төвийн хүртээмжтэй холбоотой нийгэм эдийн засгийн судалгаа” зэрэг төслүүдийг захиалагчийн сэтгэл ханамжид нийцүүлэн 2018, 2019 онуудад амжилттай хэрэгжүүлсэн.";s:5:"image";s:32:"IRIM Web news - FB Frame (1).png";s:4:"desc";s:2351:"

IRIM Судалгааны Хүрээлэн нь Японы KОБЕ Их Сургуулийн судалгааны багтай хамтарч “Монголын амьдралын хэв маяг болон соёлыг судлах”, “Дэд бүтцийн төвийн хүртээмжтэй холбоотой нийгэм эдийн засгийн судалгаа” зэрэг төслүүдийг захиалагчийн сэтгэл ханамжид нийцүүлэн 2018, 2019 онуудад амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ удаад дээрх төслүүдийн үргэлжлэл болох “Гэр хорооллын Дэд бүтцийн төвийн үйлчилгээнд хамрагдсан өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа” төслийг 2021 оны 12-р сараас 2022 оны 3-р сарын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төслийн гол зорилго нь гэр хорооллын Дэд бүтцийн төвийн хэсэгчилсэн инженерийн  үйлчилгээ (халуун, хүйтэн ус, халаалт, бохир зайлуулах)-нд хамрагдсан болон хамрагдаагүй өрхүүдийн нийгэм-эдийн засгийн байдалд харьцуулсан судалгаа хийхэд оршиж байна. Судалгаанд Улаанбаатар хотын гэр хорооллын Дэд бүтцийн төвийн үйлчилгээ нэвтэрсэн ЧД-ийн 7-р хороо, 2022 онд үйлчилгээ нэвтрэх СБД-ийн 18-р хорооны нийт 760 өрхийг хамруулна. 

Гэр хорооллын бүсэд, нэн ялангуяа дэд бүтцийн төвийн үйлчилгээний хэсэгт амьдардаг иргэдийн амьдралын онцлог, нийгэм эдийн засгийн байдлын талаарх судалгааны үр дүнгүүд төслийн цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт IRIM судалгааны хүрээлэнгийн баг хамт олон итгэлтэй байна.

";}