Мэдээ мэдээлэл
“Үр дүнд суурилсан удирдлага болон үнэлгээний соёлд хувь нэмэр оруулах нь” төсөл эхэллээ.
14/01/2022
“Үр дүнд суурилсан удирдлага болон үнэлгээний соёлд хувь нэмэр оруулах нь” төсөл эхэллээ.
a:3:{s:10:"short_desc";s:460:"IRIM судалгааны хүрээлэн нь “Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сан”-гийн захиалгаар “Үр дүнд суурилсан удирдлага болон үнэлгээний соёлд хувь нэмэр оруулах нь” төслийг 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд хэрэгжүүлж байна.";s:5:"image";s:36:"Screenshot 2022-01-11 125640 (1).jpg";s:4:"desc";s:2078:"

“Үр дүнд суурилсан удирдлага болон үнэлгээний соёлд хувь нэмэр оруулах нь” төсөл эхэллээ.

IRIM судалгааны хүрээлэн нь “Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сан”-гийн захиалгаар “Үр дүнд суурилсан удирдлага болон үнэлгээний соёлд хувь нэмэр оруулах нь” төслийг 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд хэрэгжүүлж байна.   

Хүний эрх болон үр дүнд суурилсан удирдлага нь НҮБ-ын Хүүхдийн сангийн бодлого хөтөлбөрүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, шийдвэр гаргалт болон хариуцлагын суурь стратеги нь болдог.

Уг ажлын хүрээнд IRIM судалгааны хүрээлэн нь Үр дүнд суурилсан удирдлагын гарын авлага болон Үнэлгээний удирдамж (нийт 8 төрлийн баримт бичиг)-ийг Монгол хэл рүү орчуулж, нэр томьёоны тайлбар толь боловсруулна. Мөн НҮБ-ын харьяа байгууллагууд, хөгжлийн түншүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдэд уг баримт бичгүүдийг танилцуулах арга хэмжээ зохион байгуулна. Уг баримт бичгүүд нь хяналт, шинжилгээ үнэлгээний талаарх ойлголтыг нэгтгэж, энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын өргөнөөр хэрэглэдэг гарын авлага болно гэдэгт бид итгэлтэй байна.

";}