Зургийн эх сурвалж: (https://www.shutterstock.com/)
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (IRI) нь “Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй цахим хүчирхийллийн судалгаа”-ны арга зүйг турших зорилготой судалгааг олон улсад хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү туршилт судалгааны Монгол Улс дахь мэдээлэл цуглуулалтыг IRIM судалгааны хүрээлэн 2021 оны 12 сараас 2022 оны 1-р сарын хугацаанд амжилттай гүйцэтгэлээ.
Судалгаанд 18 болон түүнээс дээш насны, цахим хүчирхийллийн шинжтэй үйлдэлд өртөж байсан эмэгтэйчүүдийг хамруулсан. Цахим хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн иргэний нийгэм, улс төр дэх оролцоонд хэрхэн нөлөөлж байгааг тодруулах зорилготойгоор онлайн асуумж болон ганцаарчилсан ярилцлагын аргуудаар мэдээллийг цуглууллаа.
Бидний гүйцэтгэсэн уг ажил судалгааны арга зүйг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
";}