Мэдээ мэдээлэл
IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН "Хамтдаа уншицгаая" (LET’S READ)-ЫН СУУРЬ СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ.
15/02/2022
IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН
a:3:{s:10:"short_desc";s:796:"Азийн Сан ОУБ-аас эцэг эх, асран хамгаалагчдад номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал “хэрэгсэл” болгон ашиглахад туслах зорилгоор "Хамтдаа уншицгаая" санаачилгыг 2021 оны есдүгээр сараас Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү санаачилга нь монгол хэл дээрх чанартай хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх, насанд хүрэгчдэд бага насны хүүхдүүдтэй ном унших хэвшлийг бий болгоход чиглэсэн цогц хөтөлбөр юм.";s:5:"image";s:18:"Taf let's read.png";s:4:"desc";s:2860:"

Азийн Сан ОУБ-аас эцэг эх, асран хамгаалагчдад номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал “хэрэгсэл” болгон ашиглахад туслах зорилгоор "Хамтдаа уншицгаая" санаачилгыг 2021 оны есдүгээр сараас Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү санаачилга нь монгол хэл дээрх чанартай хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх, насанд хүрэгчдэд бага насны хүүхдүүдтэй ном унших хэвшлийг бий болгоход чиглэсэн цогц хөтөлбөр юм.

Уг санаачилгын хүрээнд хэрэгжих төсөл, кампант ажлуудын үр дүнд гарсан өөрчлөлтийг хэмжихэд шаардлагатай суурь мэдээллийг цуглуулах зорилготой судалгааны ажлыг IRIM судалгааны хүрээлэн 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд гүйцэтгэхээр ажиллаж эхлээд байна.

Судалгаагаар эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ ном уншиж өгдөг зуршил, хүүхдүүдийг номтой танилцуулах, ном уншиж өгөхийн ач холбогдлын талаарх ойлголт, гэр, сургууль цэцэрлэгийн хүүхдэд зориулсан номын хүртээмж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа ямар түвшинд байгааг тодруулна.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг Улаанбаатар хотын есөн дүүргийн сонгогдсон цэцэрлэг, сургуулийн 0-6 насны 834 хүүхдийн эцэг, эхээс асуумжийн аргаар болон боловсролын бусад оролцогч талуудтай гүнзгийрүүлсэн ярилцлага хийх замаар зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Одоогоор судалгааны мэдээлэл цуглуулалтын бэлтгэл ажил явагдаж байгаа ба  судалгаатай холбоотой асуудлаар төслийн зохицуулагч Цэдэн-Иш (tseden-ish@irim.mn), 70117107 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

";}