LEAD Mongolia хөтөлбөр нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монгол Улсад 2016-2021 оны хооронд хэрэгжсэн бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил зэрэг төрөл бүрийн салбарын шинэ залуу манлайлагчдыг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудалд гарц шийдэл олох зорилготой хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд залууст иргэний боловсролын агуулга бүхий сургалт, олон улсын солилцооны хөтөлбөрт хамрагдан, манлайллын ур чадвараа хөгжүүлэх төрөл бүрийн боломжийг олгодог ба дараах үндсэн гурван хэсгээс бүрддэг:
IRIM Судалгааны хүрээлэн уг хөтөлбөрийн эцсийн үнэлгээг 2021 оны 8 сараас 2022 оны 2 сарын хугацаанд хийж гүйцэтгээд байна. Үнэлгээг ОУ-ын эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хөгжлийн тусламжийн хорооны боловсруулсан (OECD-DAC) шалгуур үзүүлэлтүүд болох хөтөлбөрийн нийцтэй, үр дүнтэй, үр ашигтай, үр нөлөөтэй, тогтвортой байдал гэсэн 5 үзүүлэлтийн дагуу гүйцэтгэсэн.
Үр дүнг нэгтгэн үзэхэд хөтөлбөрийн дизайн, үйл ажиллагаа, зохион байгуулалт, хамтын ажиллагаа бүхэлдээ үр ашигтай байж, хэрэгцээнд нийцэж чадсан ба хөтөлбөр тавьсан зорилго, зорилтдоо бүрэн хүрч чадсан байна.
Монгол улсын залуучуудын хөгжил, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан хөтөлбөрийн багийнханд баяр хүргэхийн ялдамд үнэлгээнд оролцож өөрийн санал бодлоо хуваалцсан нийт оролцогчдодоо талархлаа.
";}