Мэдээ мэдээлэл
“Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн Орчны бүсийн малчдын нийгэм-эдийн засгийн суурь судалгааны тайланг боловсруулж байна.
24/02/2022
“Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн Орчны бүсийн малчдын нийгэм-эдийн засгийн суурь судалгааны тайланг боловсруулж байна.
a:3:{s:10:"short_desc";s:402:"IRIM Судалгааны Хүрээлэн ‘Лондонгийн Амьтан Судлалын Нийгэмлэг’-ээс хэрэгжүүлж буй “Их говийн нүүдэлч малчдыг дэмжин хавтгай тэмээг хамгаалах" төслийн нийгэм-эдийн засгийн суурь судалгааны тайланг боловсруулж байна. ";s:5:"image";s:20:"ZSL-Baseline (1).jpg";s:4:"desc";s:3000:"

IRIM Судалгааны Хүрээлэн ‘Лондонгийн Амьтан Судлалын Нийгэмлэг’-ээс хэрэгжүүлж буй “Их говийн нүүдэлч малчдыг дэмжин хавтгай тэмээг хамгаалах" төслийн нийгэм-эдийн засгийн суурь судалгааны тайланг боловсруулж байна. Уг төсөл нь 2021-2024 оны хооронд Хавтгай тэмээний амьдрах орчныг өргөтгөх, экосистемийг хамгаалахын тулд Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн орчны бүсийн малчдын зайн үйл, хамтын ажиллагаа, менежментийг сайжруулах зорилготой бөгөөд дараах 5 чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн:

  1. Орчны бүсийн судалгаа,  камерын хяналт, эргүүл хамгааллын тогтолцоог бэхжүүлэх
  2. Хавтгай тэмээний амьдрах орчныг өргөтгөх буюу  ус, цөлийн экосистемийг  нөхөн сэргээх хамгаалах ба мониторингийн тогтолцоог бэхжүүлэх
  3. Орчны бүсийн менежментийн хамтарсан, хүртээмжтэй тогтолцоог бэхжүүлэх
  4. Орон нутгийн нөхөрлөл болон эко клубийн үйл ажиллагааг бэхжүүлэх
  5. Малчдын байгалийн нөөцийг тогтвортой ашиглалтыг дэмжсэн санхүүгийн хуримтлалын үйл ажиллагааг дэмжих

Уг төслийн суурь судалгааг Говь-Алтай аймгийн Алтай, Эрдэнэ, Цогт болон Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ жинст зэрэг Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн орчны бүс болох 5 сумдын малчин өрхөөс 2021 оны 12 сард цуглуулсан.  Судалгаагаар зорилтот малчдын нийгэм-эдийн засгийн байдал, байгаль орчин, зэрлэг амьтдад хандах хандлагыг тодорхойлж, төслийн суурь үзүүлэлтүүдийг тодорхойлохоор зорьж байна.

Судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал төслийн зохицуулагч Т.Пүрэвсүрэн (purevsuren@irim.mn , 70117101)-тэй холбогдоно уу.

";}