Мэдээ мэдээлэл
МУЗН-ийн COVID-19 цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний үнэлгээ эхэллээ
01/03/2022
МУЗН-ийн COVID-19 цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний үнэлгээ эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:815:"Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг (МУЗН) нь эрүүл мэндийн салбарыг дэмжих, эмзэг бүлгийн иргэдэд туслах зорилгоор үндэсний хэмжээнд COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, Улсын Онцгой Комисс, болон бусад сүлжээ байгууллагуудын гишүүний хувиар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. ";s:5:"image";s:18:"MRCS-covid (1).jpg";s:4:"desc";s:2419:"

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг (МУЗН) нь эрүүл мэндийн салбарыг дэмжих, эмзэг бүлгийн иргэдэд туслах зорилгоор үндэсний хэмжээнд COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, Улсын Онцгой Комисс, болон бусад сүлжээ байгууллагуудын гишүүний хувиар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

IRIM судалгааны хүрээлэн Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны захиалгаар (IFRC) МУЗН-ийн COVID-19 цар тахлын эсрэг авсан арга хэмжээнд үнэлгээ хийж эхлээд байна. Уг үнэлгээ нь 2020 оны 2 сараас 2022 оны 1 сарын хооронд МУЗН-ээс цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний явц, үр дүн, ололт амжилтыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх цар тахлын дараах нөхөн сэргээх хөтөлбөрийн (post-pandemic recovery) үйл ажиллагааны санал, зөвлөмж боловсруулах зорилготой.

Үнэлгээ 2022 оны 2 сараас 2022 оны 5 сар хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Үнэлгээний зорилго, зорилтын хүрээнд тоон болон чанарын судалгааны арга ашиглан МУЗН-ийн хариу арга хэмжээнээс үр шим хүртэгчид, сайн дурын ажилтнууд болон бусад талуудаас мэдээлэл цуглуулахаар төлөвлөж байна.

Үнэлгээтэй холбоотой асуудлаар төслийн зохицуулагч Б.Батхүүтэй (batkhuu@irim.mn, 70117101) холбогдох боломжтой.

";}