Мэдээ мэдээлэл
“Шинэ салхи” залуу судлаачдын хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа
15/03/2022
“Шинэ салхи” залуу судлаачдын хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа
a:3:{s:10:"short_desc";s:290:"IRIM судалгааны хүрээлэн болон Лантуун Дохио ТББ-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн “Шинэ салхи” залуу судлаачдын хөтөлбөр маань амжилттай өндөрлөлөө.";s:5:"image";s:12:"IMG_7228.JPG";s:4:"desc";s:2885:"

Шинэ салхи хөтөлбөр нь хүний эрх тэр дундаа хүүхэд хамгааллын суурь ойлголт мэдлэг болон судалгааны ур чадвар, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй оюутан залуучуудыг дэмжих, өөрийн гэсэн практик туршлагатай болох, хүүхдийн эсрэг хүчирхийллийн суурь шалтгааныг илрүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах зорилготой байлаа.

Хөтөлбөрт нийт 218 оюутан залуус материалаа ирүүлснээс 60 оюутан шалгаран хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамрагдлаа. Шалгарсан оюутан залуучууд маань хөтөлбөрийн хугацаанд:

  1. Судалгааны арга зүй, хүүхэд хамгааллын цуврал сургалтуудад хамрагдаж;
  2. “Ид шидийн орон-2” олон нийтийн хөгжлийнтөвийн “Хүүхэд хамгааллын нөхцөл байдлын судалгаа”-ны төсөлд дадлага болон сайн дурын ажил хийж хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэгээ практикд туршиж чадавхжлаа.

Хөтөлбөрийн үйл ажиллагааг бүрэн дүүргэж, 6 модуль 12 цагийн сургалт, дадлага ажил болон сайн дурын ажлын гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн 7 оюутныг IRIM судалгааны хүрээлэн, Лантуун Дохио ТББ-ын зүгээс хүлээн авч, төгсөлтийн батламжийг 2022 оны 03 сарын 15-ны өдөр гардууллаа.

Ойрын ирээдүйд улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах залуу боловсон хүчнийг чадавхжуулахад тус хөтөлбөр нь багагүй хувь нэмэр оруулж байгааг талууд онцолж байна.. Хөтөлбөрийн туршид идэвх зүтгэлтэй оролцсон нийт оюутан залуучууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлсэн нийт сургагч багш нартаа хөтөлбөрийн зохион байгуулагчдын зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.

";}