Мэдээ мэдээлэл
“2017-2022 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн туслалцааны хүрээ (НҮБХТХ” үнэлгээний төсөл хэрэгжиж дууслаа
24/03/2022
“2017-2022 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн туслалцааны хүрээ (НҮБХТХ” үнэлгээний төсөл хэрэгжиж дууслаа
a:3:{s:10:"short_desc";s:451:"IRIM судалгааны хүрээлэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн захиалгаар “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн тусламжийн хүрээ (2017-2022)”-ний үнэлгээг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд гүйцэтгэлээ. ";s:5:"image";s:16:"IMG_7313 (1).jpg";s:4:"desc";s:3620:"

IRIM судалгааны хүрээлэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн захиалгаар “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн тусламжийн хүрээ (2017-2022)”-ний үнэлгээг  2021 оны 08 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд гүйцэтгэлээ. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү баримт бичиг нь дараах 3 стратегийн чиглэлийн хүрээнд хэрэгжсэн.

  • Хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих;
  • Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш хүртээмжтэй нийгмийн үйлчилгээг бий болгох
  • Олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бэхжүүлэх

Үнэлгээг хамааралтай байдал, дасан зохицох байдал, үр дүнтэй байдал, тогтвортой байдал, үр нөлөө, нийцэл болон уялдаа холбоотой байх болон үр ашигтай байдал зэрэг 7 шалгуурын дагуу гүйцэтгэж холбогдох санал зөвлөмжийг гаргасан бөгөөд үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хүний эрхэд суурилсан хандлага, жендэрийн тэгш байдал, байгаль орчны тогтвортой байдал, үр дүнд суурилсан удирдлага гэх мэт зарчмуудыг авч хэлэлцсэн эсэхэд дүн шинжилгээ хийсэн. Үнэлгээний хүрээнд баримт бичгийн шинжилгээ болон НҮБХТХ-ний хүрээнд хамтран ажилласан гол талуудтай гүнзгийрүүлсэн ярилцлага хийж, эцсийн үр дүнд үндэслэн оролцогч талуудтай цуврал уулзалтуудыг зохион байгуулж үр дүнг баталгаажуулсан. 

Үнэлгээний гол үр дүнгээр НҮБХТХ нь “МУТХҮБ-2030”-тай бүрэн нийцсэн гэж дүгнэгдсэн ба НҮБ нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсад шинээр тулгамдсан, урьдчилан тооцоолоогүй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсан байна. НҮБ дараагийн Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ)-гээ боловсруулахдаа НҮБ-ын хувь нэмрийг нарийн тодорхойлж, үр дүн, гарц нь хэмжигдэхүйц, шалгуур үзүүлэлт нь үр дүнг хэмжихэд тохиромжтой байдлаар томьёолох шаардлагатай ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын засгийн газрын оролцоо, манлайллыг илүү нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжүүдийг хүргүүллээ.

";}