IRIM судалгааны хүрээлэн нь “Зэрлэг амьтан судлах хамгаалах төв”-тэй хамтран 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр “Байгаль хамгаалал/байгалийн нөөцийн менежментийн төслүүдэд нийгмийн шинжлэх ухааны мэдээллийг ашиглах нь” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг нээж Монгол Улсын Төрийн Нарийн бичгийн дарга үг хэлсэн.
Сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв (ЗАСХТ), Хараат бус судалгааны хүрээлэн (ХБСХ), АНУ-ын Ойн албаны олон улсын хөтөлбөр (USFS), Олон улсын тогоруу хамгаалах сан (ICF), Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвүүд хамтран зохион байгуулсан. Уг сургалтад Аймгуудын Байгаль орчин аялал жуулчлалын газрууд, Усны сав газрын захиргаад, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, БОАЖЯ-ны харьяа газрууд, Усны газруудын төлөөллөөс оролцлоо.
Нийтдээ 50-аад байгаль орчны чиглэлийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа.
";}