Мэдээ мэдээлэл
2022 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДӨР IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН “ХҮҮХДЭДЭЭ НОМ УНШИЖ ӨГЦГӨӨЕ САНААЧИЛГА” (LET’S READ INITIATIVE)-ЫН СУУРЬ СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЖ ДУУСААД, ГОЛ ҮР ДҮНГҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
08/04/2022
2022 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДӨР IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН “ХҮҮХДЭДЭЭ НОМ УНШИЖ ӨГЦГӨӨЕ САНААЧИЛГА” (LET’S READ INITIATIVE)-ЫН СУУРЬ СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЖ ДУУСААД, ГОЛ ҮР ДҮНГҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
a:3:{s:10:"short_desc";s:815:"Азийн Сан ОУБ-аас эцэг эх, асран хамгаалагчдад номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал “хэрэгсэл” болгон ашиглахад туслах зорилгоор "Хүүхдэдээ ном уншиж өгцгөөе" санаачилгыг 2021 оны есдүгээр сараас Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү санаачилга нь монгол хэл дээрх чанартай хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх, насанд хүрэгчдэд бага насны хүүхдүүдтэй ном унших хэвшлийг бий болгоход чиглэсэн цогц хөтөлбөр юм. ";s:5:"image";s:18:"TAF-edited (1).jpg";s:4:"desc";s:2485:"

Азийн Сан ОУБ-аас эцэг эх, асран хамгаалагчдад номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал “хэрэгсэл” болгон ашиглахад туслах зорилгоор "Хүүхдэдээ ном уншиж өгцгөөе" санаачилгыг 2021 оны есдүгээр сараас Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү санаачилга нь монгол хэл дээрх чанартай хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх, насанд хүрэгчдэд бага насны хүүхдүүдтэй ном унших хэвшлийг бий болгоход чиглэсэн цогц хөтөлбөр юм.

Уг санаачилгын хүрээнд хэрэгжих төсөл, кампант ажлуудын үр дүнд гарсан өөрчлөлтийг хэмжихэд шаардлагатай суурь мэдээллийг цуглуулах зорилготой судалгааны ажлыг IRIM судалгааны хүрээлэн 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд гүйцэтгэв.

Судалгаагаар эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ ном уншиж өгдөг зуршил, хүүхдүүдийг номтой танилцуулах, ном уншиж өгөхийн ач холбогдлын талаарх ойлголт, гэр, сургууль цэцэрлэгийн хүүхдэд зориулсан номын хүртээмж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа ямар түвшинд байгааг тодруулсан.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг Улаанбаатар хотын есөн дүүргийн сонгогдсон цэцэрлэг, сургуулийн 0-5 насны 834 хүүхдийн эцэг, эхээс асуумжийн аргаар болон боловсролын бусад оролцогч талуудтай 50 гүнзгийрүүлсэн ярилцлага хийсэн.  

​Судалгааны тайлан тун удахгүй Монгол, Англи хэл дээр олон нийтэд хүрэх болно.

";}