IRIM судалгааны хүрээлэн “Монголчуудын нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-г нийгмийн хариуцлагын хүрээнд 5 дахь жилдээ гүйцэтгэж ээлжит тайлангаа олон нийтэд нээлттэй хүргэж байна. Уг судалгаа нь нийгмийн хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх ойлголтыг сайжруулахад тусалж, баримт нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжихэд хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд жил бүр нийгмийн ялгаатай бүлгүүдийг судалгааны зорилтот түүврээр сонгон авч тухайн бүлгийн нийгмийн сайн сайхан байдлыг шинжлэх ухааны арга, аргачлалаар цуглуулсан баримт нотолгоонд суурилж тайлбарлахыг зорьдгоороо онцлог юм.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2021 оны судалгааны зорилтот бүлгээр эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг сонгон судалсан. Судалгааны дүнгээр эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дундах ерөнхий итгэлийн түвшин 4.9 байв. Энэ нь улсын дундаж үр дүнгээс 1.76 функтээр бага дүр зургийг харуулсан. Өөрөөр хэлбэл бусдад итгэх тал дээр эмнэлгийн байгууллагад ажиллагсад нийт Монголчуудтай харьцуулахад илүү болгоомжтой хандаж байна.
Судалгааны дэлгэрэнгүй тайлантай irim.mn/Well-Being-Study холбоосоор хандан танилцана уу.
";}