IRIM судалгааны хүрээлэн нь Лантуун дохио ТББ-ын Ид шидийн орон-2 (ИШО-2)-ийн урт хугацааны бодлого төлөвлөлтийн үйл ажиллагааг судалгаа, нотолгоонд суурилсан байдлаар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх хүрээнд 2021 оны 10-р сард тус төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан.
Уг амлалтынхаа хүрээнд IRIM-ийн хамт олон “Ид шидийн орон”-2 хөгжлийн төвийн стратегийн баримт бичиг боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг цуглуулж, төвийн Гадаад орчны шинжилгээ болон Хүүхэд хамгааллын нөхцөл байдлын судалгааг амжилттай гүйцэтгээд байна.
Олон талын дуу хоолой, хэрэгцээг нэгтгэн тодорхойлсон уг судалгааны үр дүн нь хүүхэд хамгааллын нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн төвийн цаашдын үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлтөд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
";}