Өнөөдөр хоёр улсын судалгааны хамтарсан багт ажилласан Нидерландын Маастрихтын их сургуулийн нийгмийн хамгааллын судлаач,эрдэмтэн Жулио Бордон өөрийн багийг төлөөлөн IRIM судалгааны хүрээлэнд зочиллоо. Энэхүү уулзалтын хүрээнд хамтран гүйцэтгэсэн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд тараах, бодлогын зөвлөмж боловсруулан хүргүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний бүтээл гаргах зэрэг асуудлаар хэлэлцэнэ.
Судалгааны үр дүнг үндэсний болон орон нутгийн түвшний талууд, малчид, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах, тайлангийн нээлтийн ажиллагааг зургаадугаар сарын 2-ны өдөр зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний үеэр судалгааны үр дүнг үндэсний хэмжээнд, нэн ялангуяа малчид,холбоотой талуудад таниулан тархаах хэрэгцээ шаардлага байгаа бөгөөд нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой саналуудаа хүргүүлэх хүсэлтэй байсан юм. Энэхүү уулзалтын хүрээнд хамтарсан судалгааны баг дараагийн авч хэрэгжүүлж болох ажлуудыг хэлэлцэж, санал солилцон, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцэхээр уулзав.
Уг судалгааны ажлыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын захиалгаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн.
";}