Дэлхийн банк, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Зүүн Тимор улсын Үндэсний Статистикийн газар (GDS) хамтран хэрэгжүүлж буй уг судалгааны төслийг гүйцэтгэхээр манай байгууллагын зөвлөхийн баг 2022 оны 5-6-р сарын хооронд Зүүн Тимор улсын нийслэл Дили хотод ажиллаад ирлээ. Уг төсөл нь цар тахлаас үүдэлтэй өрхүүдийн нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг давтамжтай хэмжих гол зорилготой. Ингэхдээ Зүүн Тимор улсын Статистикийн газарт анхны утсан судалгааны (CATI) туршлагыг нэвтрүүлснээрээ онцлог байв.
Зүүн Тимор улс нь Зүүн Өмнөд Азид орших 1.4 сая хүн амтай, 1999 онд тусгаар тогтнолоо зарласан арлын улс юм. Уг судалгааны хүрээнд Зүүн Тиморын Статистикийн газрын мэргэжилтнүүдийг CATI арга зүйд сургаж чадавхжуулах, утсан судалгааны технологийн дэд бүтцийн шийдлийг сонгох, нутагшуулах зэргээр мэдээлэл цуглуулалтын бэлтгэл ажлыг манай байгууллагын зөвлөх баг удирдаж, зохион байгууллаа.
Судалгааны багт НҮБХХ-ийг төлөөлөн багийн ахлагчаар А.Долгион, IRIM-ийн зөвлөхийн багт Л.Цэлмэгсайхан, Ц.Батсугар, хувь зөвлөх С.Энхбаяр, Зүүн Тимор улсын Статистикийн газрын үндэсний системийн захирал Силвино Лопез, мэдээллийн менежментийн албаны ахлах Лорензо Суарес, 2 супервайзер, 12 мэдээлэл цуглуулагчид ажиллалаа.
IRIM Судалгааны хүрээлэн нь 2020 оноос хойш Дуудлагын төвд суурилсан зайн мэдээлэл цуглуулалтын туршлагаа идэвхтэй нэмэгдүүлж, сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 20,000 оролцогчоос зайнаас амжилттай мэдээлэл цуглуулсан байна. Цаашид манай байгууллага дуудлагын төвийн туршлага, чадавхаа улам нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг;:
GDS release the Training for Survey Socio-economic in Timor-Leste | STATISTICS TIMOR-LESTE
";}