Мэдээ мэдээлэл
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ИРГЭДИЙН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА”
29/06/2022
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ИРГЭДИЙН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА”
a:3:{s:10:"short_desc";s:866:"Сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж температур 2.25 цельсийн градусаар нэмэгдэж, мөсөн голууд хайлах, мөнх цэвдгүүд гэсэх, мөн гадаргын усны хомсдол, бэлчээрийн доройтол зэрэг нь эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан амьдрах нөхцөл болон амьжиргаанд нь нөлөөлсөөр байна. Байгалийн болон цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, улмаар 2009-2019 оны хооронд Монгол Улсын эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоолол гарсан.";s:5:"image";s:33:"IRIM-GGGI-Webnews-picture (1).png";s:4:"desc";s:3682:"

Сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж температур 2.25 цельсийн градусаар нэмэгдэж,  мөсөн голууд хайлах, мөнх цэвдгүүд гэсэх, мөн гадаргын усны хомсдол, бэлчээрийн доройтол зэрэг нь эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан амьдрах нөхцөл болон амьжиргаанд нь нөлөөлсөөр байна. Байгалийн болон цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, улмаар 2009-2019 оны хооронд Монгол Улсын эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоолол гарсан.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц болох Парисын хэлэлцээрт Монгол Улсын засгийн газар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% болгон бууруулах зорилт тавьсан. Уг амлалтыг биелүүлэхэд МУЗГ-т дэмжлэг үзүүлэх зорилготой “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” бэлэн байдлын төслийг Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ), Уур амьсгалын ногоон сан (УАНС) болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран 2022-2025 оны хооронд хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төслийн хүрээнд IRIM Судалгааны хүрээлэн “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ИРГЭДИЙН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА” -г 2022 оны 06-р сараас эхлэн гүйцэтгэж эхэллээ. Судалгаагаар иргэд, олон нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлж, төслийн хүрээнд зохион байгуулагдах цаашдын кампанит ажлуудыг урт хугацааны төлөвлөгөөтэй, үр дүнтэй зохион байгуулахад анхаарах зөвлөмжийг боловсруулахаар зорьж байна.

Мэдээллийг үндэсний хэмжээнд нийт 2800 гаруй иргэд, олон нийтийн төлөөллөөс тоон аргаар цуглуулах бөгөөд, тогтолцооны гол оролцогч талуудаас ярилцлага гэх мэт чанарын аргуудаар 2022 оны 8-10 сарын хооронд мэдээлэл цуглуулахаар төлөвлөж байна.

Судалгааны тайлан 2022 оны 11-12 сард гарах ба судалгаатай холбоотой асуудлаар төслийн зохицуулагч С.Одонтуяа (odontuya@irim.mn), П.Цэдэн-Иш (tseden-ish@irim.mn) нартай холбогдох боломжтой.

";}