Мэдээ мэдээлэл
Дадлагын хөтөлбөр амжилттай зохион байгууллаа
01/07/2022
Дадлагын хөтөлбөр амжилттай зохион байгууллаа
a:3:{s:10:"short_desc";s:748:"IRIM судалгааны хүрээлэн нийгмийн хариуцлагын хүрээнд залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дэмжихэд хувь нэмрээ оруулахыг зорьж урт, богино хугацаатайгаар жилд 10 орчим дотоод болон олон улсын дадлагажигч оюутнуудыг хүлээж авдаг. Энэ жилээс бид дадлагын хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Дадлага зохион байгуулах зааварчилгаа” баримт бичиг боловсруулж, дадлагын хөтөлбөрөө шинэчлээд байна.";s:5:"image";s:15:"INTERN ship.JPG";s:4:"desc";s:1711:"

IRIM судалгааны хүрээлэн нийгмийн хариуцлагын хүрээнд залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дэмжихэд хувь нэмрээ оруулахыг зорьж урт, богино хугацаатайгаар жилд 10 орчим дотоод болон олон улсын дадлагажигч оюутнуудыг хүлээж авдаг. Энэ жилээс бид дадлагын хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Дадлага зохион байгуулах зааварчилгаа” баримт бичиг боловсруулж, дадлагын хөтөлбөрөө шинэчлээд байна.

Энэ хүрээнд энэ жилийн анхны дадлагын хөтөлбөрөө хэрэгжүүлж МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 2-р түвшний 8 оюутны дунд танилцах дадлагыг зохион байгууллаа.

Дадлагын хөтөлбөрийн 2 долоо хоногийн туршид судалгааны арга зүйн танилцуулга сургалтууд орох, оюутан бүрийг менторлох, судалгааны арга зүй боловсруулах, мэдээлэл цуглуулах практик ажлуудыг оюутнууд маань гүйцэтгэж ажилласан бөгөөд мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ойлголт, мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна.

";}