Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4-т заасны дагуу ажил олгогч нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй.
Уг заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд IRIM судалгааны хүрээлэн Австралийн сайн дурын байгууллагын Impact Fund-ийн дэмжлэгтэйгээр судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагын онцлог, соёлд нийцсэн Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг бодлого, журам боловсруулж эхлээд байна.
Уг бодлого, зохицуулалтыг боловсруулж, хэрэгжүүлсэн туршлагаа ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудтай хуваалцаж, түгээх, мэдээлэл өгөх үйл ажиллагааг мөн төлөвлөж байгаа бөгөөд байгууллагынхаа дотоод засаглалд жендерийн тэгш байдлыг хангахыг зорьж буй бүх байгууллагуудад нээлттэй байх болно.
";}