Мэдээ мэдээлэл
IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН БАГ ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АЗИЙН 7 ОРНЫ ЗАЛУУ СУДЛААЧДЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР”-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛО
30/08/2022
IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН БАГ ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АЗИЙН 7 ОРНЫ ЗАЛУУ СУДЛААЧДЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨР”-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛО
a:3:{s:10:"short_desc";s:555:"Хөтөлбөр нь олон улсын судалгааны сүлжээ, судлаачдын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой Core-to-Core хөтөлбөрийн хүрээнд 2022-2024 оны хооронд хэрэгжих “Азийн хөгжиж буй орнуудад Санаачилгад тулгуурласан тэсвэртэй байдлыг бий болгоход Нийгмийн капиталыг ашиглах нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй юм.";s:5:"image";s:14:"SWB-ECR-03.jpg";s:4:"desc";s:3365:"

Хөтөлбөр нь олон улсын судалгааны сүлжээ, судлаачдын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой Core-to-Core хөтөлбөрийн хүрээнд 2022-2024 оны хооронд хэрэгжих “Азийн хөгжиж буй орнуудад Санаачилгад тулгуурласан тэсвэртэй байдлыг бий болгоход Нийгмийн капиталыг ашиглах нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Хөтөлбөрийн хүрээнд Зүүн болон Зүүн өмнөд Азийн нийт 7 орны 16 залуу судлаачид судалгааны саналаа танилцуулан, үүнээс 4 судалгааны төслийг дараагийн 3 жилийн туршид судлаачид хамтран хэрэгжүүлэхээр болоод байна.

IRIM Судалгааны хүрээлэнгийн баг Филиппин болон Вьетнам улсын судлаачидтай хамтран “Байгалийн аливаа эрсдэл, гамшгийн үе дэх Нийгмийн капитал болон идэвхтэй тэсвэртэй байдал (Proactive Resilience)” сэдэвт судалгааг ирэх 3 жилийн хугацаанд гүйцэтгэхээр боллоо. Уг судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аливаа байгалийн гамшиг, эрсдэл болохоос өмнө болон дараа иргэд, олон нийтийн тэсвэртэй байдлыг бий болгоход нийгмийн капитал буюу олон нийтийн бүлийн холбоо сүлжээ, итгэлцлийн нөхцөл байдал хэрхэн нөлөөтэйг хуурай газрын болон арлын улс орнуудын нөхцөл байдалд харьцуулан судлах юм.

Дашрамд дурдахад IRIM Судалгааны хүрээлэн нь 2016 оноос хойш Монголчуудын нийгмийн сайн сайхан байдлыг жил бүр тасралтгүй судалж, энэ хүрээнд Монголчууд хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа, амьдралын сэтгэл ханамж зэрэг сайн сайхан байдлын үзүүлэлтүүдийг нийгэм, цаг үеийн олон ялгаатай нөхцөлд судалсаар ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд тасралтгүй гүйцэтгэж ирсэн уг санаачилгаа цаашид улам өргөжүүлж, цар хүрээг нь нэмэгдүүлэхэд дээрх 3 улсын хамтарсан судалгааны ажил чухал хувь нэмэр өгнө гэдэгт итгэлтэй байна.

#НийгмийнСайнСайханБайдал #НийгмийнКапитал #ИдэвхтэйТэсвэртэйБайдал #СайнСайханБайдлынСудалгааныТөв

";}