IRIM судалгааны хүрээлэн нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжихийн тулд хэрэгжүүлж буй бүхий л судалгаа, үнэлгээ, зөвлөх үйлчилгээний төслүүдээ мэргэжлийн түвшинд, чанартай гүйцэтгэж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад анхаарсаар ирсэн. Уг зорилтынхоо хүрээнд 2016 оноос хойш олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 2022 онд 8 сард олон улсын баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
Уг стандартыг нэвтрүүлснээр судалгааны бүхий л төслүүдийг чанарын ижил түвшинд гүйцэтгэж, менежмент тогтолцоогоо тасралтгүй сайжруулах нөхцлийг бүрдүүлж буй юм.
Хамтдаа өсөж, хөгжиж, тасралтгүй сайжирсаар олон улсын стандартыг хангахад хувь нэмэр оруулсан, хамтран ажилласан, ажиллаж буй судлаачид, зөвлөхүүд, харилцагч, захиалагч бүх талууддаа талархалаа илэрхийлэе!
IRIM-чууд, бид “Олон улсын стандарт, захиалагчийн хэрэгцээнд нийцсэн, хараат бус судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, тогтвортой хөгжих байгууллага болох” чанарын бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна.
Стандартын баталгаа: IRIM LLC - IAF CertSearch
#Хараат бус #Чанар #Чанар
";}