a:3:{s:10:"short_desc";s:488:"Төслийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас цар тахлын (COVID-19) үед авч хэрэгжүүлсэн шийдвэр, арга хэмжээг дүгнэх, Монгол Улсын хэмжээнд цар тахлын засаглалтай холбоотой бодлого, шийдвэр, түүний иргэний нийгмийн орон зайд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлох явдал юм.";s:5:"image";s:21:"ICNL-COVID-Mon-03.jpg";s:4:"desc";s:3484:"
Ашгийн Төлөө Бус Хуулийн Олон Улсын Төв (ICNL) нь олон улсад иргэний нийгэм, филантропи ажиллагаа, олон нийтийн оролцооны эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд 2022 оны 6 сард COVID-19 цар тахлын эсрэг Энэтхэг-Номхон далайн орнуудад нэвтрүүлсэн халдварын тархалтыг тандах болон мөшгих технологийн иргэний нийгэмд үзүүлсэн нөлөөллийг судлах судалгааг гүйцэтгэх зарыг нийтэд нээлттэй зарласан (ICNL, Төслийн саналын урилга, 2022). Уг шалгаруулалтад IRIM судалгааны хүрээлэн нь “Монгол Улс дахь иргэний орон зайн тэсвэртэй байдал ба Цар тахлын сургамж” судалгааны грантаар оролцож, амжилттай шалгараад байна.
Төслийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас цар тахлын (COVID-19) үед авч хэрэгжүүлсэн шийдвэр, арга хэмжээг дүгнэх, Монгол Улсын хэмжээнд цар тахлын засаглалтай холбоотой бодлого, шийдвэр, түүний иргэний нийгмийн орон зайд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлох явдал юм.
Төсөл 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна:
- Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн бүрэн жагсаалтыг гарган мэдээллийн сан бүрдүүлж, иргэний орон зайг хязгаарласан шийдвэрт дүн шинжилгээ хийх замаар түүний үр нөлөөг үнэлж COVID-19-тэй холбоотой тандалтын арга хэмжээний талаар судалгаа хийх;
- Төрийн албан хаагч, бодлого боловсруулагчид болон ИНБ-ууд, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид зэрэг олон талын оролцогч талуудаас мэдээлэл цуглуулж, ярилцлагын үр дүнд суурилан бодлогын хураангуй болон санал, зөвлөмж боловсруулах;
- Судалгааны үр дүн, түүнд үндэслэн гарсан бодлогын хураангуйг салбарын голлох мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлж эцэслэх бөгөөд үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг олон нийтэд нээлттэй түгээх, тархаах ажлуудыг мөн зохион байгуулахаар төлөвлөж байна.
#ИргэнийОронЗай #КОВИД19 #ЦарТахал
";}