Мэдээ мэдээлэл
Олон улсын санхүүгийн корпорацийн “Хөгжлийн төлөөх ил тод байдал” төслийн суурь судалгаа эхэллээ
22/09/2022
Олон улсын санхүүгийн корпорацийн “Хөгжлийн төлөөх ил тод байдал” төслийн суурь судалгаа эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:742:"Уг төсөл нь Монгол улсад хэрэгжихдээ Өмнөговь аймагт явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаануудын үр шим, эрсдэл, үр нөлөөний талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн мэдээлэл түгээгчдэд зориулсан байгалийн нөөцтэй холбоотой өгөгдөлд дүн шинжилгээ хийх хөтөлбөр зохион байгуулж, уул уурхайн салбарын өгөгдлийг стандартчилах, задлах, хүртээмжтэй болгох талаар зөвлөгөө үзүүлэх юм.";s:5:"image";s:23:"D2D-Baseline-03 (1).jpg";s:4:"desc";s:3083:"

Хувийн хэвшил рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) нь дэлхийн 6 оронд “Хөгжлийн төлөөх ил тод байдал (D2D Mongolia)” төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь манай улс юм. Уг төсөл нь Монгол улсад хэрэгжихдээ Өмнөговь аймагт явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаануудын үр шим, эрсдэл, үр нөлөөний талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн мэдээлэл түгээгчдэд зориулсан байгалийн нөөцтэй холбоотой өгөгдөлд дүн шинжилгээ хийх хөтөлбөр зохион байгуулж, уул уурхайн салбарын өгөгдлийг стандартчилах, задлах, хүртээмжтэй болгох талаар зөвлөгөө үзүүлэх юм.

Уг төслийн суурь судалгааны ажлыг IRIM судалгааны хүрээлэн ОУСК-ийн санхүүжилтээр 2022 оны 9 сараас эхлэн гүйцэтгэж эхлээд байна. Энэ хүрээнд D2D Mongolia төслийн суурь судалгааг дараах зорилгуудын хүрээнд хийж байна. Үүнд:

  1. D2D Mongolia төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг хэмжих суурь болох өрхийн судалгааг зохион байгуулах.
  2. Нээлттэй мэдээллийг ил тод болгох, ашиглалтыг нэмэгдүүлэх боломжит арга хэмжээг тодорхойлох.

Судалгааны ажлыг тоон болон чанарын хосолсон аргуудаар хийх бөгөөд тоон судалгаагаар Өмнөговь аймгийн нийт 500 өрхөөс асуулга судалгаа авах бол чанарын судалгаагаар өрх, мэдээлэл түгээгч, төрийн байгууллага, уул уурхайн компанийн төлөөлөл зэрэг гол оролцогч талуудын дунд ярилцлага, кэйс судалгаа хийнэ.

Судалгааны төсөлтэй холбоотой асуудлаар төслийн зохицуулагч Б.Батхүүтэй (batkhuu@irim.mn, 70117101) холбогдох боломжтой.

 

#НээлттэйӨгөгдөл #ИлТодБайдал #УулУурхайнСалбар

";}