a:3:{s:10:"short_desc";s:641:"Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг (МУЗН) нь COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Үндэсний нийгэмлэгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 3 сараас хэрэгжүүлж, өнөөг хүртэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажиллаж, эмзэг бүлгийн иргэдэд үр ашиг, үр дүнтэй тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэсээр байгаа билээ. ";s:5:"image";s:17:"MRCS-COVID-03.jpg";s:4:"desc";s:4624:"
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг (МУЗН) нь COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Үндэсний нийгэмлэгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 3 сараас хэрэгжүүлж, өнөөг хүртэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажиллаж, эмзэг бүлгийн иргэдэд үр ашиг, үр дүнтэй тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэсээр байгаа билээ.
Тус нийгэмлэгийн 2020 оны 2 сараас 2022 оны 1 сарын хооронд авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээнд хамааралтай, зохистой байдал, үр ашигтай байдал, үр дүнтэй байдал, хамрах хүрээ, тогтвортой, уялдаа холбоотой байдал гэсэн 5 шалгуурын дагуу IRIM судалгааны хүрээлэнгийн баг үнэлгээ хийж гүйцэтгэлээ.
Үнэлгээний үр дүнгээр цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн шуурхай арга хэмжээ авахад МУЗН-ийн хүний нөөц, материалын тусламж зэрэг голлох үйл ажиллагаанууд нь Засгийн газрын үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж, анхны төлөвлөгөөгөө биелүүлж чадсан гэж дүгнэгдсэн. Тухайлбал:
- МУЗН 1,440 сайн дурын идэвхтнийг сурган дайчилж, өрхийн эмнэлгүүд болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд (ХӨСҮТ) ажиллуулсан. Үүний үр дүнд, 148,200 COVID-19 өвчний хавьтал илрүүлж, 534,250 ус, ариун цэвэр, эрүүл ахуйн (WASH) үйл ажиллагаануудаас үр шим хүртэж, 118,200 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
- МУЗН цар тахалтай холбоотой мэдээллийг сайн дурын идэвхтнүүдийн тусламжтайгаар олон төрлийн сувгуудаар дамжуулж улс орон даяар давхардсан тоогоор нийт 2.9 сая хүнд хүргэж чадсан нь нийтийн эрүүл мэндийг дэмжих, халдварын эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн.
- COVID-19 цар тахлын улмаас орлогоо алдсан нийт 184,380 хүнд хүнс тэжээлийн дутагдалд орох эрсдэлээс хамгаалан хүнсний багц тараасан. Судалгаанд оролцсон нийт 390 үр шим хүртэгчийн 91.9% нь МУЗН-ээс үзүүлсэн хүнс тэжээлийн тусламж тэдний амьжиргааг дээшлүүлж, хэрэгцээг нь бүрэн хангаж чадсан гэж үнэлсэн.
- Судалгаанд хамрагдсан сайн дурын идэвхтнүүд МУЗН-ийн үйл ажиллагаануудыг 10 онооноос дунджаар 8.90 оноогоор үнэлснээс үзэхэд сайн дурын идэвхтнүүдийг дайчлан ажиллуулсан зохион байгуулалт сайн.
- COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний нэг хэсэг болгож МУЗН олон төрлийн онлайн болон биечилсэн сургалт, семинар, туршлага солилцох уулзалтууд зохион байгуулж, давхардсан тоогоор 4,307 сайн дурын идэвхтэн, ажилтнуудыг хамруулж, тэдний болон байгууллагын гамшиг, хямралын бэлэн байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулсан байна.
Үнэлгээний тайлангийн бүрэн хувилбартай доорх холбоосоор орж танилцах боломжтой.
#КОВИД19 #ЦарТахлынЭсрэгХариуАргаХэмжээ
";}