Мэдээ мэдээлэл
Монгол Улсын усан хангамжийн нийлүүлэлтийн Техник Эдийн Засгийн Үндэслэл боловсруулах төслийг хамтран хэрэгжүүлж байна
23/09/2022
Монгол Улсын усан хангамжийн нийлүүлэлтийн Техник Эдийн Засгийн Үндэслэл боловсруулах төслийг хамтран хэрэгжүүлж байна
a:3:{s:10:"short_desc";s:410:"Хөдөө аж ахуйн салбарт усны менежментийг сайжруулах, уур амьсгалд тэсвэртэй услалтын системийг хөгжүүлэх зорилгоор Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)-аас 2022 оны 07 сараас 12 сарын хооронд уг төслийг хэрэгжүүлж байна. ";s:5:"image";s:15:"EBRD-SEA-03.jpg";s:4:"desc";s:3505:"

Монгол орны газар нутгийн зөвхөн нэг хувь нь (1.3м га) тариалангийн талбай бөгөөд 400,000 га газрыг тариалангийн нөөц болгох бололцоотой. Усны нөөцийн гол хэрэглэгч нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд ган гачиг температурын эрс тэс өөрчлөлт, хур тунадасны хэлбэлзэл, хур тунадасны улмаас газар тариалан, бэлчээрийг сүйтгэх зэрэг уур амьсгалын олон эрсдэлтэй тулгардаг. Газар тариаланд гадаргын усыг голчлон ашигладаг бөгөөд зарим услалтын системд гүний усыг ашигладаг. Орон нутгуудад усалгааны тарифыг цуглуулах систем байдаг ч одоогийн системд тарифын зохицуулалт байдаггүй.

Хөдөө аж ахуйн салбарт усны менежментийг сайжруулах, уур амьсгалд тэсвэртэй услалтын системийг хөгжүүлэх зорилгоор Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)-аас 2022 оны 07 сараас 12 сарын хооронд уг төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд услалтын системүүдийг шинээр барих, шинэчлэх, сэргээн засварлах ажлыг эхлүүлэхтэй холбоотой услалтын систем бүхий 20 орчим байршлуудад гидрологи, тариф, нийгэм, байгаль орчин, хууль эрх зүйн цогц судалгааг хийж ТЭЗҮ боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх юм.

Төслийн гол хэрэгжүүлэгчээр дэлхийн 175 оронд үйл ажиллагаа явуулдаг АТКИНС олон улсын байгууллага, дотоодын хамтран ажиллагчаар Зүүн Азийн Тогтвортой хөгжил (SEA), IRIM судалгааны хүрээлэн, Эко трейд, Мон-Энержи байгууллагууд хамтран ажиллаж байна. Mongolia Resilient Water Supply Feasibility Study awarded to Atkins led consortium by the EBRD | Sustainability

Судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл төслийн зохицуулагч Н. Нандинцэцэг (nandintsetseg@irim.mn) хаягаар холбогдох боломжтой.

#УслалтынСистем #БайгальОрчныНөлөөллийнҮнэлгээ #ГазарТариалан

";}