Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо, Фермер эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Монгол ногоо төслийн дунд шатны судалгаа”-ны ажлыг IRIM судалгааны хүрээлэн 2022 оны 08-р сараас 09 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд төслийн зорилтот үзүүлэлтүүдийн (i) хүнсний ногоо тариаланчдын газар тариалангаас олж буй орлогын хэмжээ болон өрхийн орлогын түвшин, (ii) дотоод үйлдвэрлэсэн хүнсний ногооны талаарх хэрэглэгчдийн үнэ, чанарын талаарх сэтгэл ханамж, (iii) хүнсний ногооны салбарт төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ) үр дүнг тодорхойлж суурь судалгааны үр дүнтэй харьцуулж өөрчлөлтийг хэмжихэд чиглэсэн.
Дунд шатны үнэлгээнд Төв аймгийн Борнуур, Жаргалант; Дархан-Уул аймгийн Орхон; Орхон аймгийн Жаргалант; Увс аймгийн Улаангом; Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Мандал, Шаамар сумдын хүнсний ногооны тариалан эрхлэгч 300 өрхийг хамруулан зохион байгуулсан.
Энэхүү төслийн гол зорилт нь хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн газар тариалангаас олох дундаж орлогын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Энэ зорилтын хүрээнд хүнсний ногоо тариаланчдын газар тариалангаас олж буй дундаж орлогын хэмжээ суурь судалгааны үед 7,763,862 байсан бол, дунд шатны судалгааны үед 8,978,202 байна. Өөрөөр хэлбэл хүнсний ногоо, газар тариалангаас олж байгаа дундаж орлогын хэмжээ 13.5%-иар өссөн байна.
Та бүхэн Монгол ногоо төсөл болон ХААЗД-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Ногоо төсөл - MON VEGI project | Facebook хүлээн авна уу.
#ХөдөөАжАхуй #ДундШатныҮнэлгээ
";}